Хэвлийн булчинг өдөр бүр ажиллуулласнаар тухайн хэсгийн өөхийг хэвийн түвшинд барьж чадна

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 21

Бодибилдинг,фитнесийн тамирчин Б.Баярмаа бүсгүйчүүдэд зориулан хэвлийн хэсгийн өөхөө хэвийн хэмжээнд хэрхэн барих талаар зөвлөгөө өгсөнийг хүргэж байна

Хүн бүрийн өөхлөлтийн чиглэл өөр өөр бдг зарим нь бөгс гуяаараа таргалдаг бхд зарим нь хэвлийгээрээ л таргалаад байдаг гэх мэт янз бүр. Мөн хийсвэрээр төрсөн бүсгүйчүүд ч хэвлийн өөхнөөс салах бүрэн боломжтой. 

1.Хэвлий хэсэгтээ өөхлөлт ихтэй хүмүүс хэвлийгээ хурдан багасгая гэвэл хоолны дэглэм 80% чухал. Та өдөр бүр иддэг зүйлээсээ гурил, чихэр, тос зэргийг хасах хэрэгтэй ба өдөр бүр хэвлийн дасгалууд хийснээр 1-2сарын дотор хэвлийгээ хавтгай болгож чадна. Мөн энэ төрлийн хүмүүс 6pack-аа харъя гэвэл хүнд дэглэм өдөр бүрийн эрчимтэй кардио хэвлийн дасгалын 1000н оролт шаардлагатай байдаг. Энэ төрөлд хийсвэрээр төрсөн бүсгүйчүүд багтана.
2.Хэвлийн өөхлөлт багатай хүмүүсийн булчингууд бага зэрэг ажиллаж эхлэхэд л 5 хоноод эхний үр дүнгээ харуулж эхэлдэг. Өдөрт 50Х4н удаа хэвлийгээ ажиллуулаад гурил чихэрээ хүнснээсээ хасахад л булчингуудаа харахад бэлэн болдог ашигтай талтай. 
       Хэвлийгээ гаргахад нөлөөлж чадах дасгал.
1.Хэвлийн дээд булчин
Хэвтээ байдалд өвдөгөө нугалаад гараа ардаа авч далаа газраас хөндийрүүлж босох. Энэ үед хэвлийгээ сайн чангалаад босох хэрэгтэй бөгтийж босох бөгөөд далаа газраас хөндийрүүлэх төдийд босоход хангалттай. 50Х4 удаа 
2.Хэвлийн доод 4н булчин
Дараад нь хэвтээ байдалдаа өгзөгөн доороо гараа тавиад толгойгоо газраас хөндийрүүлэн өргөөд хөлөө шулуун дээш өргөх. Ингэхдээ хэвлийгээ сайн чангалж өгөх хэрэгтэй. Бас 50Х4 удаа давтана. 
3.Хэвлийн доод булчин 
Энэ хэсэгт өөх ихээр цугларсан байдаг учраас энэ хэсгийн булчинг сайн ажиллуулж өөхнүүдээ сайтар шатаан устгах хэрэгтэй. 
Газар хөлөө жийн суугаад нуруугаа бөгтийлгөн алгаараа ардаа тулаад( алгаа дотогш нь эргүүлж тулах) хөлөө өвдгөөрөө нугалан хэвлийрүүгээ татна. Энэ үедээ хэвлийгээ бас сайн чангалаад сайн бөгтийгөөд хийгээрэй! Хэвлийн дасгалын үед бөгтийх нь таны нурууг өвдөхөөс сэргийлж байгаан. Бас 50Х4 удаа давтаарай! 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top