25-р суваг телевизийн "Making The Band" нэвтрүүлгээс гарсан "MIXX" хамтлагийн гишүүн Тэмпо болон жүжигчин Шүүдэрцэцэг нар үерхэж байгаад хоёр тийш болж тус тусын замыг хөөх болсон билээ. Урлагийн тогоон дундаас хайраа олсон тэднийг сайхан хосууд хэмээн хэн хүнгүй хэлдэг байсан бөгөөд одоог хүртэл тэднийг эргэн нийлэхийг хүсдэг тухайгаа илэрхийлдэг хүмүүс олон байдаг ажээ.
Жүжигчин бүсгүй эдгээр хүмүүст хандан өөрсдийн харилцааны тухай ийнхүү хэлжээ. " Хэн эхэлж дугарсан тэрнийх нь зөв болдог. Тэмпо түрүүлж энэ тухай дугарсан учир түүний зөв болоод өнгөрсөн. Энэ тухай өөрөөс нь асуусан нь дээр байх. Тэр хүн маш сайн хүн. Түүнийг хэн ч битгий муу хэлээсэй гэж би хүсдэг. Муу хэлэхээр бол намайг л муул. Би түүнийг хүмүүсийн хэл амнаас үргэлж хамгаалж явах байх. Амьдрал тоглоом биш дээ.Сална гэж нийлээгүй. Бид хоёр бие биедээ хайртайгаа мэднэ. Би одоо ч хайртай. Тэмпо миний зүрхний хайр. Гэсэн хэдий ч амьдрал цааш үргэлжлэх ёстой учраас намайг ч тэр хүнийг ч тайван байлгахыг хүсэе. Байнга асуугаад байх дараатай байна. Зүгээр л би тэр хүнийг насан туршдаа хайрлаж явна. Тэгээд л болоо. Бид хоёр бие биенийгээ хоёр талд маш их хайрладаг. Бие биедээ аз жаргал хүсээд явуулах чинь авууштай чанар гэж би боддог..." хэмээн өөрийн видеогоороо дамжуулан хэлсэн байна.




Ж.Зол

Сэтгэгдэл ( 5 )
tempogoos salaad ene ohin bur surag aldrah tal ruugaa orloo do.UNEN setgeliin hair gej ene baihgui yu.uneheer hen hendee hairtai baij de huurhii..saihan sanagdaj baina.uneheer l bie biedee hairtai baij de.
suraggui niitiin duuchin bil uu.olond tanigdaj sur lalruud min.
2 HOORHON MATAR BAINAA
ene eregtei ni medrel muutai yu ugyi yu neg l sonin gaj tsaraitai durak bn shd,ner ni hurtel saltaand hiideg yumnii nertei ain
ene eregtei ni medrel muutai yu ugyi yu neg l sonin gaj tsaraitai durak bn shd