АН-ын дэргэдэх Ардчилсан оюутны холбоо байгуулагдлаа

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 22

 Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан оюутны холбоо албан ёсоор өнгөрсөн амралтын өдөр байгуулагдаж, анхдугаар хурлаа хийсэн байна. Аймаг, орон нутаг, нийслэлийн төлөөллөөс бүрдсэн 500 гаруй оюутан чуулж "Ардчилсан оюутны холбоо"-ны тэргүүн, удирдлагуудаа сонгосон байна. Холбооны ерөнхийлөгчөөр Лхагвадоржийг сонгосон байна.

Улс төрийн намд оюутан залуучуудын оролцоо чухал. МАН дэргэдээ Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоог үүсгэн байгуулж амжилттай ажиллаж буй юм. Иймд АН дэргэдээ оюутны байгууллага байх ёстой гэж үзсэн байна. Оюутны холбооны хуралд АН-ын дарга С.Эрдэнэ оролцож баяр хүргэж амжилт хүсчээ.

Т.Түвшин 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(116.44.154.116) 2025 оны 03 сарын 13

ene oyutanuud nerend n yumuu uil heregt n yumuu ogt shinechlegdeegui oorsdii chn hulhidsan udirdlaga chn bigaa tsagt hegen tsagt ta nariig hudaldaj idehees toohguidee hotsrogdson oyutanuud

1  |  0
Top