Зам тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг 24,25-нд Сүхбаатарын талбайд болно

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 23

Хоёр өдөр үргэлжлэх өдөрлөгийн үеэр автотээвэр, автозамын салбарт нэвтэрч буй шинэ техник, технологи, тээврийн хэрэгслээс ялгарах хорт утааг бууруулах шинэ технологи болон “Шинэ төмөр зам төсөл”, “Тяньжин тээвэр ложистик төсөл”-ийг иргэдэд танилцуулж, авто замын тэмдэгний суурь болон дохионы шонг хаягдал хуванцар материалаар үйлдвэрлэж буй үйлдвэр, аккумулятор, хаягдал тос дахин боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг иргэдэд дэлгэн үзүүлэх юм. Мөн өдөрлөгийн үеэр тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийж, тээврийн хэрэгслийн улсын дугаар шинээр олгох ба нийтийн тээврийн цахим төлбөрийн систем, U-money картыг борлуулах юм. 

Түүнчлэн “Экологбус” ХХК-ийн үйлдвэрлэсэн Экобус болон цахилгаан авто машин, аялалын машин, ШУТИС-ын оюутнуудын зохион бүтээсэн эдийн засагт хэмнэлттэй “Эко машин” болон Ан-2 онгоцыг танилцуулж, шинэ болон хуучин авто машины үзэсгэлэн гаргах зэргээр олон сонирхолтой үйл ажиллагаа болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top