Айл бүрийн гал тогоонд байдаг төмс , амт шимт сайтай хүнс төдийгүй ид шидтэй. Төмс хэрэглээд арьсаа арчлах гайхалтай арга.
1. Хавагнасан нүдэнд.
Нойр дутуу хонох, уйлсан нүд хавагнаж асуудал үүсдэг. Та төмсний тусламжтайгаар арьсны хөхрөлт, хавангаас аа салж болно.
Хэрэглэх зүйл.
* Түүхий төмс 2- зүсэм
* Амны алчуур 2- ширхэг
* Алх
Төмсөө алхаараа нүдэж бяцлана. Бяцалсан төмсөө алчуураар бооно. Нүдэн дээрээ 15-20 минут тавина.
2. Нүүрэн дээрх нөсөө толбыг арилгана.
Түүхий төмсний гайхамшиг нь нүүрэн дээр үүссэн нөсөө толбыг арилгаж, багасгана.
* Төмс- 1 ширхэг( жижиг)
* Өргөст хэмх -1 ширхэг
* Алимны цагаан цуу -1 хоолны халбага
Төмс, өргөст хэмхээ сайн үрж бэлдээд дээр нь алимны цуу хийж сайн хутгана.
Бэлдмэлээ нүүрэндээ тараан түрхэнэ.
15-20 минут болгоод бүлээн усаар угаагаарай.
3. Үрчлээнээс сэргийлнэ.
Бид амьдралын эрхээр хөгширч үрчлээтдэг. Төмс тусламжтай үрчлээнээсээ салах арга.
Төмс зузаан 3см орчим зүсэм 1 шиг
Орой унтахын өмнө нүүрээ сайтар угаана
Зүсч бэлдсэн төмсөөрөө нүүрээ арчиж илнэ. Нэг ёсондоо массаараа хийнэ гэсэн үг. Дараа нь нүүрээ бүлээн усаар угааж чийгшүүлэгч тос түрхээрэй.
4. Батга арилгана.
Төмс үрэвслийн эсрэг шилдэг үйлчилгээтэй тул хүн эртнээс хэрэглэсээр ирсэн.
* Төмс- 1 ширхэг
Түүхий төмсөө нухаж бэлдэнэ. Нүүрэндээ түрхээд хэсэг иллэг хийгээд 15-20 минут болсны дараа бүлээн усаар угааж цэвэрлээрэй. Мөн төмсөө нимгэн зүсээд нүүрэндээ 15 минут тавиарай. Та батганаасаа салах болно.
5. Толигор гэрэлтсэн арьстай болох.
Эмэгтэй хүн бүрийн хүсэл гэрэлтсэн толигор арьстай болох . Сайхан арьстай болоход төмс тусална.
Төмс 1 ш (жижиг)
Нимбэгний шүүс 1 халбага.
Төмсөө үрэгчид үрж бэлдэнэ. Үрсэн төмсөн дээрээ нимбэгийн шүүсээ хийгээд хутгаарай.
Бэлдмэлээ орой унтахаас өмнө нүүрэндээ тавина.
15-20 минут болсны дараа нүүрээ бүлээн усаар угаана.

Сэтгэгдэл ( 0 )