Жулия Робертс: Би хиймэл баг зүүхээс ЗАЛХАЖ БАЙНА

2017 оны 05 сарын 25

Холливуудын нэрт жүжигчин Жулия Робертсийг People сэтгүүлээс 2017 оны хамгийн сайхан эмэгтэйгээр тодруулсан билээ.

Тэрбээр энэхүү өргөмжлөлийг тав дахь удаагаа хүртэж байгаа юм.  

Тун саяхан тэрээр "The Ellen Show"-нд оролцох үеэрээ өөрийн гоо сайхны нууцасаа хуваалсан байна.

Мөн нэгэн дуулиантай мэдэгдэл хийснийг lady21vek сайт нийтэлжээ. 

Өдгөө 50 настай Жулия Робертс бүсгүйчүүдэд хандан өөрийн мөн чанараа огоорон зөвхөн гаднах гоо сайхандаа анхаардаг явдлаа зогсоохыг хүсчээ.

Төгс гоо сайхан нь олон улс орны хувьд жинхэнэ асуудал болоод байна.

Хүүхнүүд бид будаг шунх, оо энгэсгийг хэдэн тооноор нь түрхэж, байнга л ботокс шахуулж, төгс галбиртай болох гэж хоолоо сойж өөрийгөө зовоодог болж. Бид огт засаж залруулах шаардлагагүй бүхнээ өөрчлөхийг оролдож, харин цаг ямагт анхаарч байх ёстой нэгэн зүйлээ огт тоохоо байсан байна.

Энэ юу болохыг та мэдэж байна уу?

Энэ бол бидний зүрх сэтгэл. Нарийн арчилгаа шаардагдах нандин эрдэнэ. Та өөрийгөө байгаагаар нь хайрлаж чадахгүй байж бусдын хайрыг татаж чадна гэж үү? Та галбир төрхөө байнга өөрчилж, энд тэндээс нь хасаж, танаж байж өөртөө сэтгэл хангалуун явдаг гэж хэлж чадах уу? Үгүй биз ээ. Таны дотоод сэтгэл хоосон байхад гаднах төрх чинь ямар байх нь хамаагүй гэдгийг сайтар ойлгоосой гэж би хүсч байна.

Би цаашид элдвийн косметикийг тэвчихгүй гэдгээ мэдэгдмээр байна.

Би цаашид нүүрээ будаж байхгүй. Учир нь би “хүний” нүүр, хиймэл баг зүүхээс залхаж байна. Би үрчлээстэй гэдгээ мэднэ, гэсэн ч би үрчлээсээ харж баймаар байна. Яагаад гэвэл энэ бол миний байгаа байдал, жинхэнэ төрх.

Намайг байгаагаар минь хүлээж аваасай хэмээн та бүхнээс би хүсэж байна.

Орчин үед хүн бүр зөвхөн гадаад төрхөө гэдэг болж. Хөгшрөлтийн эсрэг элдвийн бүтээгдэхүүнд хөрөнгө хаяж, шинж тэмдгийг нь удаашруулж болно хэмээн бидний “тархийг угаадаг” компаниуд ямар их хөрөнгө эргэлдүүлж байдгийг та лав төсөөлөхгүй дээ.

21-р зуун буюу орчин цагийн "гоо сайхныг" гаж хэмээн тодорхойлж болно. Энэ бол элдвийн стероидын үр дүнд бий болсон “гоо сайхан” бөгөөд дэлхий даяар вирус шиг тархаж байгаа нь үнэхээр аймшигтай!

Хиймэл "гоо сайхан" дэлхийд ноёрхож, та биднийг төөрөгдөлд оруулж байгаа нь яг л шоронд хорих лугаа адил. Бид мөн чанараа дээдлэн амьдрахын оронд хэн нэгний тогтоосон “гоо сайхны” стандартыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байдалд хvрч байна.

Гэхдээ юу гээч?

Би энэ бүхнээс залхаад байна. Тиймээс ч би өөртөө “Зогс” гэж хэлмээр байна. Та бүхэнд хандаж “хэн болохоо, юу хүсэж мөрөөддөгөө... Хэн гэдгээ эргэн санаач” хэмээн уриалмаар байна.

Гоо сайхны шалгуурт хэн ч хэзээ ч 100 хувь нийцэж чадахгүй.

Хүнтэй харьцахад хамгийн сүүлд анхаарах зүйл бол түүний гаднах төрх. Харин зүрх сэтгэл нь хамгаас чухал гэдгийг цаг ямагт санаж яваарай!

Б.Энх-Уянга

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.186.153) 2025 оны 03 сарын 13

Ухаантай бүсгүй юмаа санал зуун хувь нийлж байна үнэхээр аваар осолд ороод засуулах шаардлагатай эсвэл төрөлхийн гажигтай бол гоо сайхны хагалгаа засварт оролгүй яахав эрүүл саруул ухаан муутай хүүхнүүд үгүй мөн их байна аа ялангуяа манайд бол давалгаалж байна шүү дээ хорин жилийн дараа өөрсдөө ямар аймаар эрсэлд орохоо тооцоолохгүй муур хүүхний араас бүхэл бүтэн арми алхаж байна даа энэ бол аюул.

1  |  0
(202.9.40.168) 2025 оны 03 сарын 13

мундаг эмэгтэй юмаа

1  |  0
(103.26.195.228) 2025 оны 03 сарын 13

Bi budag heregledeggui

1  |  0
(66.181.176.58) 2025 оны 03 сарын 13

Ухаалаг эмэгтэй. Сэтгэлээ засаагүй байж гаднаа будаад, мэсэл засал хийгэж эрүүл мэндээ үрээд хэрэггүй. Будаггүй эмэгтэй гоё харагддаг шүү. Эрэгтэй, эмэгтэй ялгааүй энгийн даруу байгаагаараа л хүн сайхан харагддаг. Зарим эрчүүд эмэгтэй хүнээс дутахгүй маягтай болж, ээмэг зүүх, үсээ сүлжих, шивээс хийх, нүдний давхраа хийх, уранхай цоорхой жинс өмсөх гэх мэт.

1  |  0
(66.181.176.58) 2025 оны 03 сарын 13

Ухаалаг эмэгтэй. Сэтгэлээ засаагүй байж гаднаа будаад, мэсэл засал хийгэж эрүүл мэндээ үрээд хэрэггүй. Будаггүй эмэгтэй гоё харагддаг шүү. Эрэгтэй, эмэгтэй ялгааүй энгийн даруу байгаагаараа л хүн сайхан харагддаг. Зарим эрчүүд эмэгтэй хүнээс дутахгүй маягтай болж, ээмэг зүүх, үсээ сүлжих, шивээс хийх, нүдний давхраа хийх, уранхай цоорхой жинс өмсөх гэх мэт.

1  |  0
(212.253.243.15) 2025 оны 03 сарын 13

Vnen heljee.

1  |  0
Зочин (66.181.181.18) 2025 оны 03 сарын 13

Яг үнэн . Урианд нэгдэхсэн. Гоё сайхан байх гэж хичээсэн зарим нь эрүүл мэндээрээ хохирч байна. Бага зэргийн ч юмуу эсвэл осол аваар, нохойд хазуулснаас , ахуйн гэмтлээс засуулах юм байлгүй яах вэ. Байгаа эд эрхтэнээ голж өөрчилж байгаа нь үнэн харамсалтай.

1  |  0
(103.9.90.98) 2025 оны 03 сарын 13

монголын капиталзасварта нгуудад хандаж хэлсэн юм шигээ үнэхээр үнэн гэж энэ юм уу даа. Засвартангуудаа

1  |  0
zochin(202.70.46.207) 2025 оны 03 сарын 13

Yasan unen ug helsen bnaa . Uuruu ih goe huuhen shuu dee . Hun er nidotroosoo gereltej bj goo saihan bureldene

1  |  0
Top