"Би бол ижий амьтай хүн. Намайг хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байх гурван сарын хугацаанд хамгийн их зовж шаналсан хүн бол ээж минь . Би хоригдож байхдаа ээжтэйгээ утсаар ярихаар залгахад ээж минь үг ч дуугарч чадахгүй уйлж байсан. Ээжийнхээ нулимсыг үзсэн тэр цаг үеийг дурсахад хэцүү байгаа ч би дотроо ахиж алдахгүй дээ гэж хатуу амласан юм."
"Guys 666" хамтлагийн дуучин Х.Бат-Ундралын фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн видеог товчилвол ийм байна. Мөнхийн эрх чөлөөгөө түр зуурын солиорлоор сольж "бүгдийг" алдсан залуус Монгол Улсад 70 гаруй мянга байдаг гэх. Хэдий статистик тоо мэт боловч "цагаан тахал" 70 мянган залууг "идэж" байна. Улаанбаатар хотод нэг шөнийн дотор 50 сая орчим төгрөгийн хар тамхины худалдаа явагддаг тухай тоо баримтыг ч хууль хяналтын байгууллага гаргажээ. Хар тамхины худалдаачдын бай хэн бэ? Мөнгөтэй, эрх мэдэлтэй эрхэмүүдийн үр хүүхдүүд байдаг. Учир нь тэд санхүүгийн хувьд бэрхшээлгүй байхаас гадна муугаар бодоход хууль хяналтын байгууллагаас асуудал багатай ангижирахад нөлөө бүхий эцэг эхчүүд нь том "хамгаалалт" болдог байна.Хамгийн сүүлд болсон хар тамхитай холбоотой харамсмаар хэрэг, энэ хэргийн холбогчдогчид ч үүнийг баталдаг юм.
“Монгол дахь хар тамхины хэрэглээ үндэсний аюулгүй байдалд онц ноцтой нөлөөлөх хэмжээнд нэгэнт хүрсэн” гэдгийг ч Х.Бат-Ундрал ахин дахин тодотгож хэлж байсан юм. Түүнд 2016 оны 10 дугаар сарын 9-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхээс “Хоёр жилийн тэнэсэн” ял оноосон гэнэ. Х.Бат-Ундрал өөрийнхөө зүгээс хар тамхины эсрэг хийж чадах бүх ажлыг санаачлан эхлүүлж ээж, гэр бүл, найз нөхөд, хорин жил хамт байгаа хамтлагийн гурван найз, ард түмнийхээ өмнө амласан амлалтаа биелүүлнэ гэлээ.
О.Санаа

Сэтгэгдэл ( 22 )
Mash zuv hun bna! Demjij bnaa sain ajilaaarai har tamhinii esreg!
Hudalaa jujig tavdag gaj donton har amindaa hairtai horhoi yadaj 2 jil horih yal uguh baisim
монгол хүн монголоороо л байх сайхан . Хэдий буруу замруу халитарсанч эргээд босох ноён нуруутай байна гэгдэг бол сайн юм.
маш сайн байнаа гэмээ ухаарч өөрийгөө ялан дийлж чадсанд чинь үнхээр талархмаар байна.
ene balagtai hor bodisiig yah gej heregledg bnaa yund durladag dvvrtsen tenegvvd we
ene zaluugn aldaag bitgii dawtaaraida mongolchuud mn
sain bna uhaantai zaluu ym da.
Aldaa dutagdlaaa nuuhgui ard tumendee delgej chadaj bn gdg ih tom humuujil shuu mundag bn aa zaluu uyiihnee ene tahlaas hamgaalaarai
алдаагаа давтаж болохгүй шүү залуу минь
mundag duuchin shvv ooriinhoo hiisen muu viliig nuuhgvi zaluus seremjlvvleg ugch bgad chijn bayrlalaa
Odoo zaluu ueinhendee ymar ih hor nuluuteig n surtalchilj ene hort zuilees busdiigaa tatah heregtei shuu
залуус минь хар тамхинаас хол байгаарай
Udii hurtel eejiinhee itgeliig daaj yvj bn gdg sain by sh dee iluu sain hicheegerei
хүний амьдаралд юу ч тохиолдож болно ахиж ийм үйлдэл битгий гаргаарай ээжийгээ хайрлаж яваарай
Goy duuldag shuu taniar baharhaj bn olon goy uran buteel tuurivaarai
Хүн алдаж болноо алдаагаа давтахгүй байх нь чухал шүү
Хүн алдаж болноо алдаагаа давтахгүй байх нь чухал шүү
Mundag bn aa tiim tom gun haranhui havtslaas uuriiguu tataj avj chadaj bn gdg ymaar tom uhamsar bilee dee baharhaj bn