Хятадыг үзэн ядуулах ”Женко” ажиллагаа

2017 оны 05 сарын 26

“Улсаа ч,намаа ч хорлож ирсэн Х.Баттулга эдүгээ хятадыг үзэн ядах давалгаанд дунд сэлж явна” гэвэл огт хатуудсан болохгүй харин ч үнэнд нийцнэ. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших энэ зууртаа ч улсаа  л хорлох элдвийн санаа сэдэж яваа нь Хятадыг үзэн ядуулах их давалгаа юм.

Монголын ард түмэн Хятадыг төдийчинээ үзэн ядна, өрсөлдөгчид нь халтай, өөрт нь ашигтай гэж тооцсон бололтой. Гэвч Төрийн тэргүүн, улсын эв нэгдлийг хангагч, гадаад харилцаанд нэг нүүртэй байх ёстой “нэр дэвшигч”-ийн сэдэх ажил мөн үү?

Сүүлийн үед Хятадыг үзэн ядуулах элдэв зохиомол “хэрэг”, үг яриа сошиалаар эрс идэвхжсэн, түүнд нэр дэвшигч  Х.Баттулга болоод ойр тойрныхон нь өөрсдөө илт оролцож буй нь энэ бүхэн тэндээс эхтэйг илэрхий баталж байгаа юм.

Хятадууд хүүхэд хулгайлах гэлээ, хятадууд хүн хүчиндлээ, хятадууд муухай...бла бла... Монголчуудын түүх байлдан дагууллын түүх. Энэ ч утгаараа хятадуудтай байнга байлдаж ирсэн. Тийм ч  учраас мөнхийн үззэлцэж ирсэн хөрш улсдаа монголчууд  түүхнээсээ таатай хандаж ирээгүй нь үнэн. Гэвч өнөөдөр Хятад, Монгол хоёул НҮБ-ын гишүүн, тусгаар тогтносон улсууд. Ийм байхад бид л өөрсдөө өөдтэй байвал Хятадад эзлэгдэнэ гэж ёстой гонжийн жоо. Гэтэл шинэ цагийн монгол массын сэтгэхүйд хятадуудыг ямар нэг ухамсаргүйгээр үзэн ядах сэтгэлгээг суулгах ажилд өнөөдөр Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга оройлон манлайлж оролцсон юм. “Нарийн царигтай төмөр зам тавьбал нэг л өдөр Хятадын цэрэг ороод ирнэ” гэж сайд байхдаа хэлсэн.

Монголын төр өргөн, нарийн царигтай төмөр замын алийг барихаа шийдэх ажлыг баахан гацаасан тэрбээр цэвэр хувийн бизнесийн сонирхлоор ингэж хандаж байсныг санах хүмүүс нь сайн санаж байгаа биз ээ. Үнэндээ Хятад уу, Орос уу, нарийн уу, бүдүүн үү гэдэг “Женко” хэмээх Х.Баттулгын хувьд ердөө бизнес нь тэлэх, эс тэлэхтэй л холбоотой ашиг  сонирхлын асуудал. Гагцхүү Хятадуудыг үзэн ядуулах монголчуудын сэтгэл, сэтгэхүйг дэвэргэж байж өөртөө ашиг хонжоо олохоор байнга санаархаж байгаа нь улсаа ганц сайн чадаж байгаа хэрэг юм.

Хятад цэрэг төмөр замаар орж ирнэ хэмээн дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө ичиж улайтал хэлэхдээ хувийн бизнесийн эрх ашгаа л бодож байсан бол өнөөдөр Төрийн хамгийн өндөр албан тушаалд очихын тулд хятадуудыг үзэн ядах үзлийг зохион байгуулалттай  дэврээж байна.  

Ийм хүн Төрийн тэргүүн,Үндэсний эв нэгдлийн илэрхийлэгч, Улсаа гадаадад төлөөлөх эрх бүхий Монгол хүн байж чадах уу?

Монгол, Хятад мөнхийн хөршүүд. Бид Хятадыг хажуунаасаа хөөж чадахгүй, өөрсдөө нүүж болохгүй. Монголын эдийн засаг,худалдааны хамгийн том түнш. Хятадыг даваад бусад орноос идэх хоол, өмсөх хувцасаа зөөж ирж чадахгүйгээс хойш бид ухаантай байх хэрэгтэй.

Уг нь зүй ёсоор бол ардчилсан орны Ерөнхийлөгчид нэр дэвшигч ардчиллыг дэмжсэн, хүний эрхийг дээдэлсэн, улс түмнээ бодсон ажиллагаа явуулах ёстой юм.

Гэвч “Женко” хэмээх Х.Баттулга...?

Фэйсбүүкийн нэгэн хэрэглэгч “Хөх, шар, хужаа гэж нэгнийхээ өөнтөглөхийн өмнө бүх хүн хөхтний анги, Приматын баг, Хоминидын овогт багтах Хомо сапиенс /Ухаант хүн/ гэсэн нэг л зүйлд багтдаг шүү гэдгийг санаарай” гэжээ.

Юутай ч арай эрүүл, боловсролтой хэсэг Хятадыг үзэн ядах пиарт автахгүйгээ сошиалаар энэ мэтээр илэрхийлж байна.  

Хятадыг үзэн ядуулах “Женко” ажиллагаа яваад байна, учир нь сонгууль болж байна, Х.Баттулга нэр дэвшиж байна. Үүнийг төмөр замаар хятад цэрэг орж ирэх үлгэртэй холбоод ойлгочиход л болж байгаа юм, уг нь.

 

 

 

 

 

Г.Сартуул

 

Сэтгэгдэл ( 36 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Google(46.101.11.119) 2025 оны 03 сарын 13

Huvi huniig n l harmaar bgamdaa. Nevtruulegt oruulchaach bugdiin asuuhiinsan

1  |  0
Google(46.101.11.119) 2025 оны 03 сарын 13

Huvi huniig n l harmaar bgamdaa. Nevtruulegt oruulchaach bugdiin asuuhiinsan

1  |  0
Gantulga(104.236.73.28) 2025 оны 03 сарын 13

Niigmig hodolgoj chadaj bga shuu. Humuusiig hyatadiig uzen yaddag setgelzuig n ingej ashiglaj bolohguieee.

1  |  0
Zochin(198.15.118.143) 2025 оны 03 сарын 13

Сонгууль гэхээр бүгд л башир арга хэрэглэх юм аа Монголчуудаа гэж

1  |  0
Азжаргал (46.101.78.176) 2025 оны 03 сарын 13

МОНГОЛЧУУД ДЭЛХИЙД ДАНДАА МУУ МУУХААГААРАА ОНЦЛОН ХАРАГДАХ ЁСТОЙ ЮУ Сүүлийн жилүүдэд эдийн засгийн тогтворгүй байдал, гадаадын хөрөнгө оруулагч нарт халтай байдлаараа олон улсад дэлхийд нэлээд алдаршин гоочлогдож буй Монголын хувьд одоо боловсрол, чадамжгүй ерөнхийлөгчтэй болсноороо онцлогвол муу бүхнээ гүйцээнэ гэдэг болох байх.

1  |  0
Азжаргал (46.101.78.176) 2025 оны 03 сарын 13

МОНГОЛЧУУД ДЭЛХИЙД ДАНДАА МУУ МУУХААГААРАА ОНЦЛОН ХАРАГДАХ ЁСТОЙ ЮУ Сүүлийн жилүүдэд эдийн засгийн тогтворгүй байдал, гадаадын хөрөнгө оруулагч нарт халтай байдлаараа олон улсад дэлхийд нэлээд алдаршин гоочлогдож буй Монголын хувьд одоо боловсрол, чадамжгүй ерөнхийлөгчтэй болсноороо онцлогвол муу бүхнээ гүйцээнэ гэдэг болох байх.

1  |  0
Асанжаргал (104.236.73.28) 2025 оны 03 сарын 13

Женко сонгогдчоод бүх сургуулийг хаагаад жуулчны бааз болгоно гэхвийдээ. Боловсрол хэрэггүй. Намайг хар! гээд хахаха

1  |  0
Дүүрэнжаргал (104.236.73.28) 2025 оны 03 сарын 13

Элбэгдоржтой нийлж үнэгүйдүүлж заралцсан этгээдийн нэг бол Баттулга. Ахын дүү түүх сайн судла. Өнөөдөр үй зайгүй явсан энэ Элбэгдорж Баттулга гэж 2 хүн яагаад таарахаа байсан бэ гэхээр ганцхан эдийн засгийн явцуу эрх ашиг. Эх орны эрх ашиг гэж эндүүрэв.цуцу ийм л хүн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна. Ардчилсан нам ч дүүрцэн нам болчжээ

1  |  0
Ууганбаяр (104.131.28.255) 2025 оны 03 сарын 13

Ганбаа бол Хятадын Фэнг Шүг сурталчилж гарч ирсэн, Иргэний нийгмийн төлөөлөл, Женко бол хэнийг ч золислоод хамаагүй мөнгө олдог бизнесмэн, бөх хүн. Энэ ажлуудаа сайн хийх хэрэгтэй.

1  |  0
Хүслэн Эрхбиш (178.62.84.4) 2025 оны 03 сарын 13

Женко мэтийн бизнесмэнvvд еерийн бизнесээ хамгаалахын тулд, ард тvмний татварын менгеер бvvр ергежvvлж vндэстэн дамнаж ажиллах муу санаа агуулж улс терд ордог. Дээд боловсрол ч vгvй гэдгээсээ ичихгvй еренхийлегчид улайран нэр дэвшиж байгаагын цаана хийсэн хэргийнхээ ялаас зугтаах гэсэн санаа агуулагдаж байгааг vгvйсгэxгvй.

1  |  0
Nergui (178.62.84.4) 2025 оны 03 сарын 13

hujaa hujaa l gh yum yg unendee ooroo tgd tr hujaa nariinha ard huiwaldaad hor nairuuld suuj bdg hun yum bishuu turiin terguund ursulduj bga hun jhn yos judagtai ursuldwul zvger bn busad ulsiin eronhiilogchdoos ulger duurail bagahan blow avch surmaar yum ene ulsiin tolgoinuud

1  |  0
Уранчимэг (108.170.8.164) 2025 оны 03 сарын 13

Өнгөрсөн хугацаанд бодоод үзэхэд Баттулгын хувийн бизнес бүхэн цэцэглэж, хариуцсан төрийн ажил салбар бүр уналтанд орсон байх юм

1  |  0
Тунгалаг (107.170.170.208) 2025 оны 03 сарын 13

Малыг үүлдрээр (цус), харин хүнийг зүрх сэтгэл,ухаан,чадвараар нь харьцуулдаг. Гэтэл өөрийгөө, бусдыг малын хэмжүүрээр хэмжих хүн олон бх юм, би үнэхээр цэвэр цусны хүн гэж чухам юу хэлж бгааг ойлгодоггүй. Тийм ШУ-ийг мэдэхгүй. Яахав фашизмын тухай киноноос л тийм үзэгдэл сонссон

1  |  0
Tulga Bat (46.101.77.116) 2025 оны 03 сарын 13

Тэд нийтийн анхаарлыг мөн чанараас хөндийрүүлж цэвэр цус, жалга дов, бүлэглэлийн хэлбэрт хувааж,хагаралдуулж,ойлголцол нэгдлийг сарниаж бдаг

1  |  0
Enhjin (162.243.166.138) 2025 оны 03 сарын 13

Женко ах Нууц төмөр зам барьсан гэсэн. Орос хятадуудад харагддаггүй. Цэвэр монгол цустай эх орончдод л харагддаг. тэрийг олж харж чадахгүй байгаа бол таанууд хятатууд заа кака

1  |  0
зочин(43.228.131.206) 2025 оны 03 сарын 13

энэ хүн сартуул биш хятад хүн байх аа

1  |  0
Temuujin(66.181.187.192) 2025 оны 03 сарын 13

Sartuul nereer sartagnaj sarvaih gartaa mungo atgaj saishrah ezendee gulog bolj yawaag chini soshelynhan medne ee medne yalgadas uildverleh mungotei bolohyn tuld yahaa aldaj yawaa chini ene dee

1  |  0
Art(112.72.11.104) 2025 оны 03 сарын 13

Bitgii eldev zuil bicheed bai sartuul min ugaas nuudelchin mongolchuud hytadaas bolj yaj zovj yvlaa chinii ovog deeds bas eme uiliig uzsen baih ali ch uedee hytadad gedegiig uzen ydah estoi hytad hun hun bish

1  |  0
Bolor(79.66.197.35) 2025 оны 03 сарын 13

(BICHSEN, BICHUULSEN)Ochuuhen amin huviaa bodson)hunii zahialagat oguulberuud bn... ICHEESEI. Chamd eh oron chin l heregtei za...

1  |  0
76(150.129.140.158) 2025 оны 03 сарын 13

Ганбаатөюар маш олон хүгюнийг цусаар уйлуулсан шангаа чи заавал хүртэнээ харж л бай

1  |  0
Ргнн(150.129.140.158) 2025 оны 03 сарын 13

Та нарт нэг л юм хэльё энэ 3 хүнийг гаргаж болохгүй дахин сонгууль хийх хэрэгтэй бидний ирээдүй бүрхэг харагдаж байна ганбаатар бол худалч энхболд хулгайч баттулга танхай гээд л яана даа бид болон ирээдүйн үрсүүд минь

1  |  0
Zochin(150.129.140.158) 2025 оны 03 сарын 13

Surch baisan surch baisan ogt surguuli togsoogui humuus eronhiilogchid orsoldoohoor bid huuhduudee bolovsroltoi hun bolgoh gej zovoh shaardlaga baina uu zugeer l hun sain huuran mehelddg hun bologchihvol boloo geden setgegdel toruulj bain

1  |  0
Zochin(150.129.140.158) 2025 оны 03 сарын 13

Ganbaatariin yvuulaga um baina ene niitlel bandi

1  |  0
Ty(150.129.140.158) 2025 оны 03 сарын 13

Ganbaataraas havigui deer hun enhboldiig bol gargaj bolohgyi ugaasaa 3 yg taarsan humuus orsoldoj baina daa bdend oor songolt baihgui gej u ? Ganbaatar bol hogiin novsh 4 jil uu hiisen um be haruulchhaar um baina uu darhanchuud ni hurtel medeed songoogui baihad! Ene hun harin mongoloo gesen joohon ch gessn setgel baina hudaldaa naimaa hiij hunees guihgui saihan l amidarch baina yg ooriin hodolmoroor harin ganbaatar uu hiisen um be bidniig l mehelsen neeh sain hun bolj hudlaa dandaa jujiglej baidag

1  |  0
Эрэгтэй(103.57.94.50) 2025 оны 03 сарын 13

Хятадыг өдөөд байлдаад үздиймуу ккк хятадын хилээ хаадымуу эсүүл нүүх үү фааак элий балай эргүү гарууд тэгээл явж л байг. Монгол хүн юм бол сийрэг бай. Жинхнээсээ хятадын эрхшээлд ормооргүй байгаа бол ухаантай бай.

1  |  0
баяка(203.91.115.38) 2025 оны 03 сарын 13

Хятадын эрлийзээр монгол төрийн тэргүүн тавьчих санаатай мөн ч их солиорох юмаа. Бүх зүйлийг нь харлуулах гэвэл санасны гарз. Энхболдоос Ганбаатар нь арай л дээр байх шүү.

1  |  0
Жамбаа (202.9.40.110) 2025 оны 03 сарын 13

Одоо ч бүх юманд сонин ханддаг болж дээ манайхан шударга үгтэй хүнд дургүй болж хужаа энэ тэрээр нь дуудах юм даа уул нь өөрсдийнхөө гарал үүсэл овогоо мэдэхгүй намирч байгаа шүү дээ

1  |  0
ooj(66.181.160.53) 2025 оны 03 сарын 13

ih gurnii esreg tsorvolzoj ul bolno.Undesnii auylgui baidlaa hamgaal

1  |  0
эмэгтэй(150.129.140.149) 2025 оны 03 сарын 13

Ард түмнийг хооронд нь талцуулж улс орныг мөхөөх гадны бодлого баримтлаад байгаа юм уу

1  |  0
иргэн(150.129.140.149) 2025 оны 03 сарын 13

Ерөнхийлөгч гэдэг хүн ямар үүрэгтэйг мэдэхгүй байгаа хүн яаж ерөнхийлөгч болох гээ юм бол доо.Сануулчих уу. Нэг. Ерөнхийлөгч бол эв нэгдлийн бэлэг тэмдэг.Өөрөөр хэлбэл ард түмнийхээ эв нэгдлийг ханган ажиллах үүрэгтэй.Хоёр.Гадаад улсыг төлөөлнө. Ийм байдлаар гадаад улсаа яаж төлөөлөх болж байна. Гурав.Үндэсний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.

1  |  0
томп(182.160.5.14) 2025 оны 03 сарын 13

Хятад улсын эсрэг ярьж бичих нь том ТЭНЭГЛЭЛ мөн.

1  |  0
Хачиг хачиг(66.181.176.21) 2025 оны 03 сарын 13

Аль ч үед ашиг хонжоо харсан ”ХАЧИГ ЛУУЗАН”гууд байж л байдаг. Тэдэнд хятадыг муулах нь ашигтай байгаа болоод л муулаад байж таараа. Тийм учраас тэр муулж байгаа аргад нь автахгүй л байх хэрэгтэй.ХАЧИГ ЛУУЗААН гэж...

1  |  0
То (43.228.130.158) 2025 оны 03 сарын 13

Үндэсний аюулгүй байдлаар тоглох хэрэггүй шүү хэдийгээр дуртай биш ч гэсэн юманд хязгаар бий хятадын өмнө эвгүй байдалд оруулж улс орноо хүнд байдалд оруулах хэнд хэрэгтэй юм ,санаатайгаар хятадын өмнө сөхрүүлэх гэсэн хорон санаа яваад байгаа юм бишүү

1  |  0
Зочин(182.160.33.4) 2025 оны 03 сарын 13

Баттулгыг Яхятадыг узэн ядагч гэж бодохгуй байна Ер нь хэн ч бай аль нэг их гурнийг узэн ядаад яах ч юм билээ Харин улс орныхоо эдийн засгийн аюулгуй байдлын талаар иргэн бур санаа тавих естой юм шуу

1  |  0
Zochin(203.169.48.142) 2025 оны 03 сарын 13

Jenkpo garaad irvel ene muu xujaa nariig neg xooj gargax bx daa

1  |  0
манай ........(202.21.112.238) 2025 оны 03 сарын 13

МУЖИК

1  |  0
Top