Өчигдөр “Яг түүн шиг” шоуны хагас шигшээ тоглолт үзэгчдийн хүртээл болсон. Хагас шигшээ тоглолтын ялагчаар Г.Мэнд-Амар тодорсон билээ. Тэрбээр шууд нэвтрүүлгийн үеэр шагналынхаа мөнгөө хэрхэн зарцуулахаа олон нийтэд зарласан юм. Мээдээ хэлэхдээ “Шагналынхаа нэг сая төгрөгөөр нь Хүүхдийн нялхсын сувилалд памперс авч өгнө. Мөн ахиад нэг сая төгрөгөөр нь ахмадуудад сүү, цагаан идээ гэх мэт хэрэгцээт зүйлийг авч өгөх болно. Харин үлдсэн мөнгийг гэр бүлдээ зарцуулна. Хэрхэн зарцуулснаа өөрийн фэйсбүүк хаягаараа постолно” гэлээ. Түүнийг ийнхүү мэдэгдэж байхад Т.Бархүү тайзан дээр гарч ирэн Мээдээд хандан “Би гурван удаа ялалт байгуулсан. Найзаа хоёулаа хамтарч гоё юм хийе” гэсэн юм. Ямартай ч хоёр ялагч хамтран сайн үйлсийн аяныг өрнүүлэх нь ээ.
Б.Янжиндулам

Сэтгэгдэл ( 12 )
ХЭРЭГГҮЙ ДЭЭ. ӨӨРИЙНХӨӨ ХҮҮХДЭД ТӨЛБӨРӨӨ ӨГЧ ЭЦГИЙН ҮҮРГЭЭ ЭХЭЛЖ БИЕЛҮҮЛ
төрсөн охиндоо өгөөч.эх хүн ганцаараа хүүхдээ тэжээхэд хэцүү байдаг. охиндоо нэгч пампрасны мөнгө өгөөгүй юм байна ш дээ. 45 мянган төгрөг байдаг. эх хүн ганцаараа гаргах ёсгүй.өгч чадахгүй бол доодохоо захирчяв
сармагчин шиг хүн дуурайгаад тэр яг гэсэн үгнээсээ та нар бүгдээрээ зөрж байхад битгий баярла. Ийм урлаг гэж манай Монголын түүхэнд болон бусад газар ч хийх юм аа олж ядсан шинэ шинэлэг уран бүтээл гэж ард олон маань хүлээж авахгүй гэдгийг ойлгооч сармагчингууд минь та нарыг үүнээс өөр сайхан уран бүтээлийг өөр өөрсдийнхөө хэмжээнд хийхийг тэгээд үнэлүүлэхийг л бид хүлээх байх
Bayar hurgie!
Орхиод явсан төрсөн хүүхдэддээ наад мөнгөө өг.
Ene shoud orolzson hvmvvs bvgd chadbartai shuu.
Мэнд-Амар сайн мэддэггүй байлаа.Яг түүн шигт оролцоод хэлж байгаа үг сэтгэгдэл нь зөөлөн сэтгэлтэй зөв үзэл бодолтой, зөв хүмүүжилтэй залуу байна даа гэж бодогдсон.Тийм л байна шүү.Сайхан ирээдүйтэй залуу байна даа.Амжилт хүсэе
Зорилго нь зөв боловч санаа нь буруу бна, сүү памперсхан гэж бгаа бол? Урлагийнхан нам гэж далдагнахдаа дуртай, тэр улс төрчидтэйгээ адилхан сайн үйлсийн ажил хийх нь тун ховор, өөрсдөө л баяжихаа боддог. Яахав 1 нь ч гэсэн ингэж эхэлж байгаад нь талархууштай бна.
Мундаг залуу шүү. Амжилт хүсье. Ялсанд нь маш их баярласан. Шүүгч нар ч их дарсан. Шүүгч нар зөвхөн шоу болгож шүүсэн, түүнээс мэргэжлийн твшинд хэр дүрээ бүтээснийг нь харах юм бол Мээдээ нэг биш удаа түрүүлэх ёстой байсан.