Аавтайгаа таарамжгүй А.Жоли ээжээсээ их юм сурчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 30

Анжелина Жоли өөд болсон ээж Мэрчэлинээс хүүхдийн хүмүүжлийн талаар их зүйлийг сурсан гэнэ. Тэднийх зургаан хүүхэдтэй өнөр өтгөн айл билээ. Харин түүний аав жүжигчин Жон Воуг Жолиг таван настай байхад нь орхин явсан байна. Түүний ээж Мэрчэлин 2007 онд таалал төгссөн юм. Жоли аавтайгаа таарамжгүй харьцаатай байдаг боловч ээжтэйгээ үргэлж сайхан харицаатай байдаг байсан.  "Ээж маань надад хүүхдүүдээ хэрхэн өсгөх талаар зөвлөгөө өгч, миний хамгийн сайн найз шиг минь байдаг байсан. Бид ярилцаж байхад тэр миний юу бодож байгааг мэдэхийг үнэхээр их хүсч байгааг би мэдэрдэг. Тэр намайг жаргалтай хүн болгодог байсан. Харин одоо би хүүхдүүдээ жаргалтай байлгахыг маш их хичээдэг. Бид хамтдаа тоглож, хамтдаа бүжиглэх дуртай. 2008 онд миний тоглосон ‘’Хүний хүү’’ киноны Кристин Коллинсын дүр ээжтэй минь адил санагддаг юм. Ээж минь таалал төгсөхөд дэндүү залуухан байсан. Би ээждээ үргэлж баярлаж явдаг’’ хэмээн Их Британийн "The Sun" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ыжах(202.9.41.66) 2025 оны 03 сарын 13

энхболд

1  |  0
Зочин(202.21.106.145) 2025 оны 03 сарын 13

Өмхий МАН-ын хулгайчууд өрсөлдөгчийнхөө нэр хүндийг гутаахдаа сэтгэгдэл бичүүлэхгүй болгосон байна. Иймээс энд бичиж байна. Хятад угшилтай ерөнхийлөгчтэй болно гэвэл санасаны чинь гарз МАН аа. Та нарт хууртагддаг үе өнгөрсөн .

1  |  0
Top