Супер модель Ирина Шейк охиноо төрүүлээд хоёрхон сар болж байгаа ч Каннийн кино наадмын үеэр улам ч үзэсгэлэнтэй болон улаан хивсэн дээр гарч ирсэн билээ. Олон хүлээн авалт, үдэшлэгийн дараа Лос-Анжелестаа эргэн очсон Иринагийн охиноо салхилуулж яваа зураг папарацчидын дуранд өртжээ.

Модель бүсгүй охиноо олноос тун нууцалж байгаа билээ. Салхилуулж явахдаа ч нүүр царайг нь нууж хүүхдийнхээ тэргийг алчуураар бүтээж байгаа аж.

Супер модель Ирина Шейк, Холливудын жүжигчин Брэдли Купер нар охиндоо Леа де Сен гэх нэр өгчээ. Бүтэн нэр нь Леа де Сен Шейк Купер аж. Охиныг төрсөн эхний өдрөөс нь л асарсан асрагч эмэгтэй Леа де Сенийг хаана ч явсан дагаж явдаг гэнэ.
О.Чанцаа

Сэтгэгдэл ( 1 )
Zuv chuu dee.