Энэ зуны нарлаг өдрийн мода

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 03

“ELLE” сэтгүүл энэ зуны амралт зугаалгын гоёлын чиг хандлагыг ийнхүү гаргажээ.

Битүү усны хувцас


Энэ жил эмэгтэй хүний биеийн дур булаам хэсгүүдийг ил харуулах усны хувцаснаас илүү эрхэмсэг, биеийн өөг далдлах битүү загвар мода болж байна. Тод өнгөтэй, гоёмсог хээтэй, мөр ил гарсан, залгаа топ, онгорхойтой зэргээс нь сонгоод наран шарлагын газрыг зориорой бүсгүйчүүд ээ.

Сүрлэн малгай


Энэ зуны толгойн гоёл сүрлэн малгай. Нарны туяа улам аюултай болж байгаа билээ. Иймээс үс толгой, хүзүү, мөр зэрэг үзэсгэлэнт хэсгүүдээ нарнаас хамгаалахад бүсгүй танд том сүрлэн малгай тусална. Мэдээж загварлаг оруулга, туузтай нь 2017 оны зуны мода.

Тод өнгийн флатформ


Хавтгай ултай өндөр өсгийтэй гутал мөн л энэ зуны гоёл. Далайн эргээр зугаалахад энэ гутал илүү тохиромжтойг загварынхан хэлж байна. Тод өнгийн флатформ гутал нь гоёмсог төмөр оруулгатай, гялалзсан шигтгээтэй гээд янз бүрийн чимэглэлтэй байж болно. Хөлд эвтэйхэн, үдшийн гоёлд ч өмсч болно.

Дугуй алчуур


Тод хээтэй дугуй алчуур энэ зуны гоёлд багтжээ. Ийм загвар нь Австралийн “Тhe Beach People” брэндийн эгч, дүү дизайнерын гаргасан санаа билээ. Дэлхий даяар тэдний загвараас санаа аван дугуй алчуурыг янз бүрээр хийж, хэрэглэж байна.

 О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top