Н.Онон Т.Бархүү, Г.Ганхүү хоёрт талтай шүүлт хийдэгтээ тайлбар хийлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 04

“Яг түүн шиг 2” шоу Боловсрол телевизээр гарснаас хойш үзэгчдийг байлдан дагуулж байгаа билээ. Шоуны тухай ч сошиал орчинд хүчтэй яригдаж байгаа. Тухайлбал, оролцогчдын дүр хувиралт, шүүгчдийн шүүлтийн тухай хүмүүсийн сэтгэгдлээр цахим орчин амьсгалдаг гэхэд хилсдэхгүй. Шоу эхэлснээс хойш хамгийн олон буюу гурван ялалтын эзнээр Т.Бархүү тодроод байгаа билээ. Т.Бархүүгийн олон ялалт байгуулсан нь өөрийн авьяас чадвартай нь салшгүй холбоотой. Гэвч зарим үзэгчид шүүгч Н.Ононг Т.Бархүүд арай илүү талтай шүүж байна хэмээн үзээд байгаа. Тухайлбал, адил жүжигчин мэргэжилтэй учир дээш нь татлаа гэх мэтээр ярих болсон. Мөн өмнө нь шүүгч хийж байсан Г.Ганхүүтэй Н.Онон найз болохоор зөөлөн шүүдэг гэж үзээд байгаа. Тэгвэл Н.Онон шүүгч энэ тухайд өөрийн байр сууриа илэрхийлсэн хариултыг өгчээ.  Тэрбээр "Хүн болгон нэг, нэг хүнийг дэмжчихдэг юм байна. Тэр дэмжсэн хүн нь гарч ирэхгүй, түрүүлэхгүй байхын бол хараалаа урсгачихдаг. Энэ бол угаасаа байх ёстой зүйл. Ингэж байж жинхэнэ шоу болно. Би оролцогчидтой тийм ч дотно биш. Нэг өдөр ирж хоёр цагийн хугацаанд шүүчихээд л гараад явдаг. Уулзаж ярилцаж байгаагүй. Мэддэгээр ноднин жил цуг шүүгч хийж байсан Г.Ганхүүг л танина. Ярьдаг хөөрдөг. Т.Бархүү манай хамтлагт байдаг. Г.Ганхүү бол яван чангарсан оролцогч. Ер нь шоу үргэлжлэх тусам бүх хүмүүсийн “булуу” нь халж “бичил” шар нь хөдөлсөн байх” гэжээ.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.21.117.194) 2025 оны 03 сарын 13

онон шүүгч хийх хэрэггүй наранзун ганхүү 2 байхад л болно

1  |  0
(202.131.232.166) 2025 оны 03 сарын 13

onon xarin shudarga shuusen shuu, naranzun mundag zaluu

1  |  0
Зочин(66.181.164.43) 2025 оны 03 сарын 13

Онон харин гайгүй шүүгч шүү. Ундармаа л харин дахиж шүүгч хийх хэрэггүй санагдсан.

1  |  0
Би(66.181.186.240) 2025 оны 03 сарын 13

Хүн хүний мэдрэмж, үнэлэмж өөр өөр. Өөрийн бодол өөрт зөв.

1  |  0
Top