“Яг түүн шиг 2” шоу өчигдөр финалын тоглолтоо үзэгчдээ толилуулан албан ёсоор ялагчаа тодруулсан билээ. Үзэгчид болон шүүгчдээс хамгийн өндөр оноог Т.Бархүү авч, манлайлан ялагч болсон юм. Тус шоу дэлгэцнээ гарч байх хугацаандаа хамгийн олон үзэгчидтэй шоугаар бичигдэж байсан. Тэгвэл үзэгчдийг байлдан дагуулж чадсан шоу хэдэн төгрөгийн зардлаар бүтдэг бол. Шоуг бүтээхэд нийт 300 гаруй ажилчид ажилласаныг тус телевизийн захирал шоуны хаалтын үеэр онцолж байсан. Хоёр сар гаруй хугацаанд үргэлжилсэн шоуг бэлтгэл ажилтайгаа нийлээд гурван сар гэж тооцъё. Тэгвэл гурван сар ажилласан 300 гаруй хүний цалин хэчнээн төгрөг болох вэ? Эдгээр хүмүүс гурван сар гаруй хугацаанд ажилласан гэхээр чамгүй мөнгө болох нь тодорхой. Тухайлбал, нэг хүний дундаж цалинг 700 мянган төгрөгөөр бодоход гурван сарын хугацаанд ажилласан 300 гаруй хүний цалин 630 сая төгрөг болж байна. Мэдээжийн хэрэг шүүгч, Оросоос урилгаар ирсэн нүүр хувиргагч, хөтлөгч нар үүнээс хэд дахин илүү хөлсөөр ажилласан байх. Мөн шоуны техник технологи, тайзанд мөнгө урсаж өгсөн нь тодорхой. Тайз нь л гэхэд 40 саяар боссон сурагтай байдаг.
Тэгвэл шоуны зардлын тухай шүүгч Н.Онон хэлэхдээ “Шоуг харахад нэлээн л хөрөнгө ордог юм шиг байна лээ. Тэр том тайзыг хийхэд нэлээн их мөнгө ордог байх. Тайз зассаныхаа дараа хураана. Шоу эхлэхийн өмнө дахиад засна. Ажиллаж байгаа хүмүүсийг харахад маш олон хүн байдаг. Бараг телевиз тэр чигээрээ ирдэг. Хоёрхон цагийн нэвтрүүлэг хийхэд асар их хүний хөдөлмөр орж байна. Бодвол ОХУ-ын нүүр хувиргагч нар хямдхан ирээгүй л байх. Сайхан нэвтрүүлэг үзэгчдэд хүргэхийн тулд “Боловсрол” телевиз маш их хичээж байна” хэмээсэн.
Мөн шоуны дугаар болгоны ялагчдын шагнал болох гурван сая төгрөг. Нийт есөн дугаарын ялагчдын мөнгө 27 сая төгрөг болно. Арав дахь дугаар буюу сүүлийн финалын ялагч Т.Бархүү 20 сая төгрөгийн шагнал авсан юм. Ингээд дээрх бичигдсэн зардлыг барагцаагаар тооцоод үзэхэд нийт 700 гаруй сая төгрөг болж байна. Нарийн ширийн зардлыг тооцоод үзвэл үүнээс ч их болох биз. Ямартай ч гадаадын томоохон шоуг Монголдоо нэвтрүүлж чадсан “Боловсрол” телевизийн хамт олонд баяр хүргэх хүмүүс олон биз ээ.
Б.Янжиндулам
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 10 )
мэдлэггүй соёлгүй хөтлөгчөө солих хэрэгтэй
энэ сайхан шоу ямарч мэдлэггүй,соёлг
Шал дэмий юм хийж байх юм.Хүсвэл би бүр илүү хийх байсан юм
Сайхан шоу болсонд амжилт хүсье. Цаашид хэн нэгний өөрөө юу ч хийхгүй байж атаархсан элдэв аливаа гоочлолыг тоох хэрэггүй.
ариунаа оюунбилэг онон ундармаа гээд хэрэггүй шүүгч олон байсан ер нь ганхүү, наранзун 2 л шүүгч хийхэд болно бусад нь хэрэггүй долгор харин дажгүй үнэн шүүсэн
bolovsrol, mongol HD 2 televizuud uneheer mundag ajilladag ilt medregddeg shuu amjilt
амжилт хүсье гоё нэвтрүүлэг шүү
Сайхан шоу хийж ард түмнийгээ баясгаж байгаа хүмүүсдээ баярлалаа. Үнэхээр ням гариг бүрийн 20 цагийг хүлээж хэн нь өнөөдөр үзүүлээд өгөх бол гэж сэтгэл догдлог үзсэн. Гоё байсан.
сайхан зүйл хийж байгаа тус ТВ хэнд амжилт хүсье
Аливаа үйл ажиллагаа явуулахад гарсан зардлыг бид тооцох нь илүүц юм биш үү. Хэнд сонин гэж, хэн нэгэн тоглолт хийхэд суудлын тоог билетийн үнээр үржүүлж баяжчихлаа гэж бачимдан орилоод байдаг нь өрөвдмөөр юм.