Кёкүшюүзан Д.Батбаяр гавьяат улс төрд ороод удаагүй байсан үедээ хөдөөгийн нэгэн өвгөнд салам загнуулсан гэнэ. Японд газар хөдлөлт цунами болсны дараа тэрбээр сонгогчидтой уулзалт хийгээд явж байжээ. Тэгээд үг ихэлэхээр босч “Монголчууд бид их азтай хүмүүс. Бидэнд ийм том газар нутаг байна. Тэгэхэд Японд яаж байна, газар хөдөлж, цунами болж байна шүү дээ. Япон нөхөд надад хэлсэн, Кёкүшюүзан аа, танайх ийм сайхан том газар нутагтай...” гэтэл нэгэн өвгөн дундуур нь тас дайрч “Битгий давар гэж хэл, өгөхгүй за. Монголын газар шороог япончуудад худалдах нь уу” хэмээн зад загнасан аж. Хүмүүс ч өвгөнийг дэмжиж шуугилдсан учир тэрбээр суухаас өөр аргагүй болсон аж. Суусныхаа дараа “Би уг нь Монгол том газар нутагтай сайхан, Япон жижигхэн газар нутагтай учраас бид азтай л гэж хэлэх гэж байсан шүү дээ” хэмээн амандаа бувтнаж суусан гэдэг.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 6 )
Дамбын Хишгийн ОО цаас хэрэглэдэг нь новш,,, үр хүүхдээ өнгөчрүүлсэн махан толгойт,,,авгайгынхаа хормойд хэвтэж байвал таарсан дурак,,,
mongoliin nutag tiim ch tom bish oros Us geel mongoloos tom nutag zondoo l baina
ТАРХИ НЬ ЗАДРААГҮЙ ЖИЖИГХЭН АМЬТАН.
Ene elii uuriiguu 4 heltei gj yariad bluu has kkkkkk harwaas teneg
maxan tolgoi
Бялдууч сэтгүүлч юун чиг гавьяат шиг юум бэ.