Гоёлын чиг хандлагад ямар нэгэн хязгаар гэж байхаа больсон билээ. Хэн уран сэтгэмж гарган шинэ зүйл бүтээнэ, түүний санаа амжилт олж байна. Түүнчлэн шинэ гэхээсээ илүү үеэ өнгөрөөсөн, мода бус болсон хувцаснууд 2017 онд эргэн хүчээ авч байгаа юм. Энэ жилийн гоёлын чиг хандлагыг тодорхойлж байгаа 5 хоцрогдсон загварыг танилцуулъя.
ЛОГОТОЙ ФУТБОЛКУУД


Энгийн цагаан, саарал футболка мода хэвээр байна. Гэхдээ эдгээр хувцсан дээр брэндүүдийн том логонууд байршуулсан 90-ээд оны загвар хүчээ авчээ. “Adidas”, “Chanel” зэрэг нэр янз бүрээр бичээстэй өнгө өнгийн футболкаа өмсөөд урагшаа, охид оо. Тэр ч бүү хэл “Титаник”-ийн од Лео, Кейт хоёрын зурагтай хувцсаа ч эргэн өмсч болно.
БЕЙСБОЛЫН ХУВЦАС


Бейсболын хувцас өмсөөд гадуур явахдаа таньдаг хүн тааралдчих вий гэж айдаг байсан бол одоо өөртөө улам итгэлтэй алх. Спорт хувцасны гол трэнд болж байгаа бейсболын хувцасыг хаана ч өмсч болно.
ШААХАЙ


Хоёр жилийн өмнө бол ийм шаахайтай гэрээс гарахад ичмээр. Харин одоо сандаалууд жинхэнэ хит болж байна. Мөн резинэн шайхайг оймстой өмсөх мода дэлгэрч буй.
ПҮҮЗ


Энэ жил та үдэшлэг, ресторанд ч пүүзтэй орж болно гээд бод. Зөвхөн спорт хувцасан дээр пүүз өмсдөг байсан бол одоо даашинз, гоёмсог костьюм дээрээ санаа зоволтгүй пүүз өмсөөрэй.
MOM-JEANS

Гуяараа өргөн, өндөр суудалтай “mom-jeans” ямар ч галбиртай хүнд зохино. Үдшийн топ, свитер зэрэгтэй хослуулан өмсөхөд та хамгийн загварлаг бүсгүй.
О.Чанцаа

Сэтгэгдэл ( 0 )