“Яг түүн шиг 2” шоу амжилттай зохион байгуулагдаад дууссан билээ. Шоуны ялагчаар Т.Бархүү тодорч, хоёрдугаар байранд С.Гантогоо орсон билээ. Тэгвэл С.Гантогоо дэмжигчдээ хандаж талархал илэрхийлжээ. Тэрбээр “Та бүхнийхээ хүчээр аман хүзүүдлээ шүү дээ. Өдийг хүртэл миний төлөө саналаа өгсөн бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа. Боловсрол суваг телевизэд болон хамтран ажилласан бүхий л хүмүүстээ дахин дахин баярлалаа. Мундаг оролцогчиддоо хайртай шүү. Гэр бүл хамаатан садан, найз нөхөддөө үнэхээр баярлалаа. Цаашдаа улам илүү хичээх болно. Амжилт” хэмээв.


Б.Янжиндулам
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )