Оросын одод нэг үеэ бодвол хандивын арга хэмжээнд оролцох нь их болжээ. Санкт Петербургийн хоёр настай жаахан хүүд туслах хандивын дуудлага худалдаанд оролцсон оддыг харсан бол та дээр үг үнэн гэдэгт баттай итгэнэ. Тэд Мильфей салоноор үйлчлүүлж, бүтээгдэхүүнийг сэтгэлээрээ үнэ нэмэн худалдан авч байсан юм. Хандивын ажиллагааны үед явагдсан лотоны нэг ялагчаар дуучин Алсу тодорч, «Be baby» загварын гоёмсог даашинз хожжээ. Харин тэрбээр хонжвороо авах үедээ “Хэрэглэх боломжгүй хонжвор таарчихлаа. Нөхөр маань намайг богино платье өмсөхийг зөвшөөрдөггүй юм” хэмээн ихэд сэтгэл дундуурхан хэлж олныг алмайруулсан аж. Үүнээс үзэхүл, түүний нөхөр, бизнесмэн Ян Абрамов эхнэрийнхээ биеийн зарим хэсгийг олон нийтэд харуулахыг хүсдэггүй бололтой. Хандивын ажиллагаа дуусахд 1.480.000 рубль цугласан байсан бөгөөд энэ нь хүүг эмчлэхэд хангалттай хүрэлцэх мөнгө байжээ.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )