Мисс А. Баярцэцэг “Америкийн эх дэлхийн мисс” тэмцээнийг шүүнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 08

Мисс А.Баярцэцэг нь Монголынхоо нэрийг дэлхийд таниулж байгаа хүмүүсийн нэг. Тэрбээр АНУ-ын нийслэл Вашингтон хотноо өнгөрсөн оны арван хоёрдугаар сард зохион байгуулагдсан 66 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээнд амжилттай оролцож, шилдэг 11 миссийн нэгээр тодорч, түүхэн амжилтын эзэн болсон юм.

Тэгвэл А.Баярцэцэгт АНУ-ын нийслэл Вашингтон хотноо ирэх наймдугаар сард зохиогдох “Америкийн эх дэлхийн мисс” гоо бүсгүйн тэмцээнийг шүүгчээр ажиллах санал иржээ. Улмаар саналыг хүлээн авсан байна.  Тус тэмцээний шүүгчээр нийт 14 хүн ажиллах бөгөөд Монгол Улсаас “Торго модель” агентлагийн загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг төлөөлөн шүүх боллоо. Ингээд авьяаслаг бүсгүйдээ амжилт хүсье.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(58.123.151.188) 2025 оны 03 сарын 13

eregtei humuus shuumeer iin

1  |  0
(103.212.119.122) 2025 оны 03 сарын 13

амжилт хүсье.

1  |  0
(103.212.118.44) 2025 оны 03 сарын 13

Мундаг охин. Амжилт

1  |  0
(49.0.218.26) 2025 оны 03 сарын 13

бас амжилт шүү

1  |  0
unshigch(93.91.80.7) 2025 оны 03 сарын 13

Goyo!

1  |  0
(66.181.189.211) 2025 оны 03 сарын 13

saikhaan

1  |  0
Top