2017 оны 6 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд Богдхан уулын Зайсангийн аманд 4 газар ой хээрийн түймэртэй байгаа тул ард иргэд амралтын өдрүүдэд шаардлагагүй бол ногоон бүсээр зорчихгүй байх, аялал зугаалга хийхгүй байхыг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс сэрэмжлүүлж байна.
Одоогийн байдлаар түймрийн голомтонд Нийслэлийн Онцгой байдлын газрын анги салбаруудын 97 албан хаагч, 11 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )