3-р хороололын эцсээс гэмтлийн уулзвар хүртэлх замын засвар шинэчлэлтийн ажил эхэллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 09

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжих  Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс  Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх  1км авто замын шинэчлэлт /зорчих хэсгийн өргөн 16.5м/-ийн ажил эхэллээ.

Тус ажлын гүйцэтгэгчээр “Наранбулаг Хан” ХХК шалгарч, 2017 оны 6 дугаар сарын 05-наас 2017 оны 9-р сарын 10-ны хооронд хийж гүйцэтгэхээр 1 098 028 562 төгрөгний өртөг бүхий гэрээ байгуулсан  байна.

Ажлын хүрээнд  авто замын зорчих хэсгийг шинэчлэх бөгөөд  замын 2 талын хуучин хашлагыг  сольж,  зорчих хэсэгт цементээр бэхжүүлсэн суурь,  0.04м суурь, 0.03м өнгө асфальтбетон хучилт хийхээр  төлөвлөжээ.

Мөн трассын дагууд борооны ус зайлуулах  12ш  шүүрт  тагийг өндөрлөх, тэмдэг,  тэмдэглэгээ шинээр хийж, цахилгааны шугам сүлжээний хамгаалалтын ажлуудыг тус тус хийх юм гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top