Дуучин Селена Гомесын шинэ хувцаслалт олныг гайхашруулж байна. 24 настай түүнийг фэнүүд нь одоо л том хүн шиг гоёж байгаа бололтой гэж сэтгэгдлээ илэрхийлж байна. Ким Кардашьян, Рианна, Майли Сайрус нарын өмсдөг нүцгэн гэх хувцаслалтаар гоёсон Селена зурагчдаас нуугдан явж байсан ч папарацчид түүнийг дурандаа буулгаж чаджээ.


Селена эдгээр зураг дээр найз залуугийнхаа өмнөх бүсгүй модель Белла Хадидыг дуурайн цээжээ ил гарган хувцаслажээ. Түүний бие моделиудынхаас зөрүүтэй ч тун донжтой энэ стилийг нь олон бүсгүй дуурайх болсон байна. Ялангуяа өсвөр насны фэнүүдэд нь дуучны стил ихэд таалагджээ.

Селена Гомес дуучин Тhe Weeknd-тэй үерхээд сайн талаараа ихэд өөрчлөгдөж буй. Тэрбээр илүү өөртөө итгэлтэй, эрч хүчээр дүүрэн явах болжээ.
О.Чанцаа

Сэтгэгдэл ( 0 )