Кэмерон Диаз кинонд тоглохоо яагаад больсноо тайлбарлав

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 15

Холливудын хамгийн эрэлттэй жүжигчдийн нэг байсан Кэмерон Диаз кинонд тоглохоо больж, сураггүй болсон билээ. Тэрбээр яагаад сураг чимээгүй болсноо танил сэтгүүлчдээ ярьжээ. “Би өөрийгөө сонсохыг хүссэн. Би яг хэн бэ гэх асуултыг өөрөөсөө асуугаад хариуг нь олохоо байсан болохоор уран бүтээлээ орхиж байна. Одоо хайртай хүнтэйгээ л баймаар байна” гэж Кэмерон ярьсан гэнэ.

44 настай тэрбээр 2015 онд 38 настай гитарчин Бенжи Мэддентэй гэрлэсэн билээ. Кэмерон Бенжитэй учрахаасаа өмнө эхнэр нь болчихмоор залуутай учраагүй гэж ярьсан байдаг. “Найз залуу, нөхөр хоёрын хооронд том ялгаа байдаг юм байна” гэж Кэмерон ярьж байна. Тэрбээр өмнө нь Жастин Тимберлэйк, Жаред Лето зэрэг урлагийн хүмүүстэй сүй тавьж байсан билээ. Гэхдээ энэ нь гэрлэлтэд хүрч байгаагүй юм. 

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top