Цоодолын Хуланд хүргүүлэх захидал: Би шүлэг уншмаар байна

2017 оны 06 сарын 21

Дуулах дуртай дуугий минь залгаж түрээд авдаг

Дуу шиг сайхан та чинь хэн хүний үр вэ?

Дун цагаан шүдээ яралзуулсхийн инээчихээд

Духайсгээд ширтэх та минь хаанахын чиг Юндэн гөөгөө вэ?

Нэр зүс мэдэх ч нүүр тулж үзээгүй найрагч эгч танаа.  Эр хүний “гуниггүй цэвэрхэн”-ийг магтан дуулсан ардын дуу Юндэн Гөөгөөгөөс хойш “дуу шиг сайхан” эр хүнийг дүрсэлж чадсан нэгэн шадыг таталж чадсан эгчмэд уран бүтээлч билээ, Та.

Эр хүнийг ийн харах нүдтэйдээ юм уу, нээрээ л дун цагаан шүд яралзуулан инээж духаараа харж хөмсгөө зангидсан шинэ цагийн “Юндэн Гөөгөө”, дуу шиг биш юм гэхэд мафийн толгойлогч шиг царайтай бакь залууг Ерөнхийлөгчид дэмжсэн ил захидлыг чинь уншаад хувь хүний бус цаг үеийн тухай хэдэн үг сольё уу хэмээн санаж үзэг цаас нийлүүллээ. Өнөөдөр эдний хэн ялахаас илүүтэй нөлөөллийн үг ямар жинтэй, хариуцлагатай байх ёстойг, мэргэжлийн бус урлаг спортын хүмүүс мэдэх мэдэхгүй бүхэн рүүгээ орж монголчуудын хүндлэлд тархи угаалтаар хариу барьдаг трэнд зогсох ёстойг хөндөхөд тохиромжтой жишээ гэж үзэж байна.  Ингээд би Тантай уралдаж шүлэг бичихгүйтэй адил, Таныг надтай арсаж бодлого ярихгүй байгаасай гэсэн хүслээр хэдэн үг дайх нь:

Үүрэг

Нэг найз маань өөрт тохиосон инээдтэй түүхээсээ хуваалцсан нь: Мань хүн  нэг удаа -Би ердөө нүүрээ буддаггүй гэж онгирч л дээ. Сонсож суусан найз нь -Юун ч өөртөө итгэлтэй юм билээ дээ гэсэн гэдэг.  Бас нэг ийм эшлэл байдаг, их алдартай.

“Энэ ертөнцийн гол асуудал: ухаантнууд эргэлзээгээр дүүрэн байхад тэнэгүүд нь итгэлээр дүүрэн байдагт оршдог.” Ч.Буковски

Таны царай хэчнээн хөөрхнийг, шүлэг хэчнээн ярууг мэдэх тул хувь хүнийг чинь царай муутай, тэнэг гэх санаагүй. Гэхдээ та бидэнд дор бүрнээ өөртөө эргэлзэж, итгэлээ татаж амьдрах ёстой талбарууд байдаг. Би шүлэг бичвэл нүүрээ будаагүй царай муутын үлгэр буюу, та онол яривал эргэлзэхийг мэдэхгүй мунхагт тооцогдъюу.

Зөвийг гүйцэд мэдэлгүй магтах ч, бурууг мэдсээр байж үл дугарах ч аль аль нь үзгээр үйлдэх, эс үйлдэх нүгэл буйзаа.  Нөгөө хоёрыг нь өмөөрөх, магтах шаардлага надад алга, мэдээлэл ч алга.  Харин гурван нэр дэвшигчийн нэгнийх нь тарьж ирсэн асуудал, үнэн байдлыг мэддэгүйдээ юм уу мэдсээр байж уншигчдын тархийг угаах сэдлээр магтан дуулсан байгааг бичиг цаас нийлүүлдэг хэн нэг нь залруулж тэнцвэржүүлэх үүрэгтэй гэж үзээд бичиж байна.

Та МЭДЭХ үү?

Та өөртөө ямар итгэлтэй юм бэ? Тэнэж төөрсөн Монголын ард түмний өмнө бодлогын манлайлал, тогтолцооны дэвшил, гадаад харилцааны төлөөлөл хийх учиртай төрийн дээд эрх мэдэл, Ерөнхийлөгчийн суудалд хэн суухыг санал болгоход хүрэлцэх мэдлэг мэдээлэл танд байна уу? Байхгүйг чинь барагцаалахад ядах юм алга, бичсэн захидал нэртэй баахан хэрүүлийг гүйлгэж харвал андашгүй, хайран найрагч минь гэж.  Энэ улсад урлаг нь улстөрөөс ангид үлдэх боломж хүртэл дууссан нь харамсалтай. Эшлэхээс халшрам явган хэрүүл маягийн хэсгээс тойрсхийгээд зарим нэг зарчмын асуудал хөндвөл:

“Хөдөлмөрийн баатар”

Женко Баттулга гэх мэт бизнесмэнүүд тендер зардаг цагаан гартай сэхээтнүүдийн дэргэд  хөдөлмөрийн баатар гэнэ.  Тэр хөдөлмөрийн баатрууд чинь таны болоод бидний хөрөнгөнөөс ямар нөхцөлөөр тендер авч ирснийг та МЭДЭХГҮЙ бололтой. Мэдсээр байж ингэж ярих учиргүй гэж итгэж байгаа учраас мэдэхгүй байна гэж үзэв.  Эгэл ард, жирийн бизнесмэнүүдэд хэзээ ч олдохгүй хямд хүү, давуу нөхцөлөөр төрийн, төрийн ч гэж бидний өмч болон мөнгөнөөс цуслаж, тэндээс хийсэн ашгаа Баатарын авьяастай холиод баатар болж тодорсон улаан корруптыг хөдөлмөрийн баатар гэж цоллох чинь хийх бизнесгүй барих мөрөөдөлгүй болж ягтсан ард түмний  итгэл хүндлэлийг уландаа гишгэсэн увайгүй доромжлол байна. Онол судалгааны ертөнцөд тендерийн улстөр ба бизнесмэн лоббистууд төр барихын хор уршгийг судлах, тайлах ажил дуусаагүй. Энэ мэт шалтгаан үр дагавар, улстөр эдийн засгийн ярвигтай сэдэв таны шүлэг бичдэгээс арай өөр юм. Түүхий эмоц, тал татсан долдой үзлээр гэнэн цагаан ард түмний тархийг угаах хэчнээн уршигтайг тогтож тунгаагаасай гэж ганц танаас ч биш бусдаас нь ч хүсмээр байна.  Хөргөөр нь биш хийсэн бүтээснээр нь үнэлж хайрладаг гэж.  Дэлхий ертөнц бол төрийн хүнийг өөрөө овойж оцойсноор биш түмэн олноороо овойж оцойх боломж буюу хөгжлийн тогтолцоог бүрдүүлж чадсан эсэхээр нь үнэлдэгюм. Монголын ард түмэн хүний барьсан хөшөө, бусдын авчирсан медальд баясаж суух амьгүй албат мэт ард түмэн болж хувирсан нь Женко Баттулгын ганцаараа сайн хүн болж тодрох, түүндээ та мэтийн поп уран бүтээлчийг ашиглах улстөрд л хамгийн хэрэгтэй.  Дээр нь айл айлын хоймор дэлгэцээр өвөл зун өглөө оройгүй “хөрөг”-өө харуулахад хамгийн их мөнгө хийдэг нь наад Баттулга чинь гэдгийг найрагчийн үзэг чинь мартсан бололтой.

“Төрсөн нутгаа хөгжүүлэгч” 

Хоёр хуудас захидал чинь хөх Монголын хөгжлийн тээг бүхнийг эмоорон магтахад зарцуулагджээ. Төрсөн нутаг, сумаа хөгжүүлсэн Баттулгын хажууд тэр муу ер нь хэн юм бэ гэнэ. Сумыг хөгжүүл гэж сумын засаг дарга байдаг, аймгийг гэж аймгийн засаг дарга, харин улсыг хөгжүүл гэж төрийн түшээдийг, улсын тэргүүнийг сонгодог юм.  Монголын түшээд буцаж сонгогдох, хаяагаа манах адын хүслээр бүтэн улсын хөгжлийн боломжийг гаргууд гаргахаа болих цаг одоо болсон.  Баттулгын нэг л сумд цутгаж дуусгасан хөрөнгөөр бусад улсад нэг хөгжсөн бүс нутаг, нэг үйлдвэрлэлийн кластер хийдэг.  Баттулга сайд хийж, нам нь эрх барьсан хэдэн жилд Баянхонгорын хоёр сум башийсан ч бүхэл улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт, олон улсын нэр хүнд, зээлжих зэрэглэл юу болж дэлбэрснийг найрагч та МЭДЭХГҮЙ байгаа бололтой, эндээс мэдэж аваарай. Түүнчлэн таны хэлэх муу үгээ олж ядаад байгаа нам чинь азаар засгийн эрх авснаас хойш энэ үзүүлэлтүүд олон улс, хөрөнгө оруулагчид хүлээн зөвшөөрөх хэмжээнд сэхэж, доллар бууж, экспорт өсч,  зээлжих зэрэглэл эргээд нэг хоёр шатаар ахиж байгааг зөвхөн өөрөө юм хийх мөрөөдөлгүй, өрөөлд алга ташиж амьдардаг, орчны сайн муу хамаагүй, төгрөг хэд болж байгааг ч анзаарахааргүй хүн л МЭДЭХГҮЙ байгаа болов уу.

“Эх оронч үйлдвэрлэгч”

Таны бичиглэснээр Монголын үйлдвэрлэлийн салбарыг Баттулга ганцаараа бакь цээжээрээ хамгаалж яваа аж.  Үйлдвэрлэлд хямд өртөгтэй хөрөнгө нийлүүлэх учиртай үнэт цаасны зах зээл яагаад Монголд хөгжихгүй байгааг та МЭДЭХ үү? Үүнийг хийнэ гэж анх толгойлсон Золжаргал ямар аргаар Баянголыг Баттулгад хувьчилсан болохоор би биш, та биш Баттулгын сингапур найз ба түүний хүүхдүүд Баянголыг эзэмшдэгийг МЭДЭХ үү?  Эцэг өвгөд, ээж аавын минь хөдөлмөрлөж бүтээсэн энэ мэт баялаг бүх ард түмэнд зах зээлийн тогтолцоо дамжин хувьчлагдахгүй цөөн хэдэн хүний гарт яагаад төвлөрч ирснийг мэдэх үү?  Эгэл монгол хүмүүс өмчлөх эрхээ алдаж,  энхрий хэдэн хүүхэд нь улаан чулуут дээр хог түүж идэж байхад, шүтээн Баттулгын чинь найзын хүүхдүүд Баянголоос хүртсэн ашгаараа баар хэсэн баярхаж, энэ улсын эзэн нь байх учиртай эгэл монгол хүмүүст ихэрхэж тохуурхаж явдгийг МЭДЭХ үү?  Таны халагласанчлан Монгол орон Африкын араас байтугай дор нь явж,  монголчууд гадагшилж байгаа цаад учир нь Женко Баттулга, түүний жолооч асан Худалдаа Хөгжлийн банкны сахал Эрдэнэбилэг, түүний амин найз, төрийн индрээс түмэнд биш тэдэнд үйлчилж байгаагаа улайм цайм зарлан доромжлогч Элбэгдорж, эртний анд Золжаргал, Сайханбилэг тэргүүтэй хүмүүсийн 90-өөд онд Баянгол, Мах Импекс, Талх Чихэрээс авахуулаад 21-р зуунд Хөтөл, Дархан, ГОК 49 хувийн давуу эрх хүртэл Монголын ард түмний бүтээсэн, өвлөсөн бүхнийг шударга бус, ил тод бус, өрсөлдөөнгүй өмч хувьчлал, концесс, төсөв зарцуулалтад ашигладгаас, түүнээс үүдэлтэй тэгш бус боломж, бүтээмжгүй эдийн засгаас үүдэж байгааг МЭДЭХ үү?  МЭДЭХГҮЙ бол гадуурхагдсан хүүхдүүд, ядуурсан эцэг эхийг нь бодоод бүрэн мэдлэггүй дурлалаа бидний толгойд залахаар улайрахаа зогсоож хайрла. Мэдсээр байж ингэж байгаа бол муулаад байгаа хүмүүсээсээ ялгарах ялгаа танд огт алга.

“Хөлсөө дуслуулж үзсэн хөх захтай тамирчин”

Оёдлын машинаар өмд оёдог, хөлсөө дуслуулдаг тамирчин Баттулгыг магтан дуулахдаа намын түүх заадаг эцгийн гэрт сууж, дунд сургуулиасаа эхлээд дарга хийсэн улстөрчийг миалан шүүмжилсэн байгаа чинь хөгжлийн бодлого хийж, хүн удирдах сэхээтнүүдээ дулаан сургуульд “гар цагаан” боловсруулж, хөх захтай ажилтнууд нь тэдний бодлогоос төрсөн үйлдвэрлэлийн салбарт ажиллаж , оюун ба хөдөлмөр тийн хуваарилагддаг болохоор өрх гэр бүрэн бүтэн өөдөлж явдаг дэлхийн чиг хандлагын эсрэг зүтгэсэн, хүн бүрийг хог түү хандив өг хар ажил хий хэмээн хүний түүхэнд луужингийн үүрэг гүйцэтгэж ирсэн цэвэр оюуны боловсрол мэдлэгийн  үнэ цэнийг үгүйсгэх хоцрогдсон мунхралт сэтгэлгээ мөн. Ард түмний хайртай найрагч, аавын охин Ц.Хулан та ямар муйхар хоцрогдсон сэтгэлгээгээр төрийн тэргүүний сонголтод хандаж, түүнийгээ ард түмэнд орон даяар нялзааж зүрхэлж байгаа нь Хятадын төрийн тэргүүнийг ирэхэд  Баттулгын зам дагуу явган гүйж сөрөг урсгал үүсгэж дуулиан дэгдээснийг магтан өөгшүүлж байгаагаас чинь илэрхий. Харилцаа нэг муудахад, хил нэг хаагдахад тан шиг хүүхдээ гадагш нь явуулчих боломж олдоогүй эгэл жирийн иргэдийн амьдрал ямар цохилт амсахыг, “Монгол ялах” байтугай балчир үрсийнх нь бантан байхгүй болох эрсдэлийг та МЭДЭХ үү, Баттулга та хоёр тооцож чадах уу?

“Сэтгэлтэй”

Их хэлмэгдүүлэлтээс хойш өнөөг хүртэл монголчуудын зүрхэнд хурсан хамгийн том айдсууд мүүн, танктай хужаа, гаднын түрэмгийлэл, үл итгэл, үл хүлцлийг өөрийн мөнгөний медиагаар тасралтгүй явуулж,  энэ цагийн аль өнгөтэй, сэхээтэй улстөрчдийн эсрэг хар пиар хийж, засаг төр хутгаж, ялгаварлал, айдас, хүчирхийлэл, зөрчил, талцал, үл хүлцлийн үзэл тарааж ирсэн улстөрчийг  ард олноо хайрлах сэтгэлийн өндөр дээд боловсролтой хэмээн “согтуурсан”  байхыг чинь үзвэл уран бүтээлч, яруу найрагчийн өнгөт линзээр харж бичдэг ардын дууны шүлэгтэй андуураа юу гэлтэй. Ер нь тийм бололтой агаад Женко Баттулгыг дурлаж чаддаг халуун сэтгэлт, бие сэтгэлийн булчингаар та муу муусайнууд яаж гүйцэх юм бэ гэхчлэн эмоорчээ.  За тэгээд түүнийг тойрсон баг, тагнуул, станцчин, туршуул, сайн эр, иргэний дайн гэх мэтийг тайлбарласан байдал нь 200 толгой тасдах ёстой иргэний дайн хийж байгаадаа үзтэл итгэж мансуурсан үлгэрийн зохиол л гэсэн үг. Дээр эшлэснээ дахин нэг давтъя, хүйтэн мэдлэггүй халуун сэтгэлээ татаж өгөөч, дархлаагүй цайлган олныг түлж алах гээгүй бол.

 “Манж ба МАН” 

Түүнчлэн таныхаар Манжийн дарлалаас гарсан ард түмэн Баттулгыг сонговол МАН-ын дарлалаас бас  гарах аж.  МАНАН-гийн дарлал гэвэл илүү зохилтой. Гэхдээ Манжийн дарлалаас хэн гаргасныг та бас МЭДЭХ үү? Ард түмэн үү? Цаг үеийн нүргээнээр Түвд угсааны Богд хаан, түүнийг тойрсон буриад гаралтай хэдэн сэхээтний дипломат бодлого гаргасныг цэвэр цусны халх ард түмэн нэг их талархан дурсахгүй.  Тэр үеийн тэдний манлайлал байгаагүйсэн бол “цэвэр цус”-ны ард түмэн тэнд эндээс шидсэн хэрүүлийн яс булаалдаж, тэр түвд, энэ буриад гэлцэн талцаж суусаар тусгаар тогтнол дашийн шог болох байсан болов уу, яах байсан бол?  Үндэсний үзэл гээч нь махан биеэр эргэх мянга мянган дамнан холилдсон цусаар биш Баттулга та нарын үгүйсгэдэг боловсрол, оюун сэтгэлээр олддогийг Монголын түүх өөрөө батлана.

Эцэст нь,

Цаг үе, соёл иргэншлийн нүүдэлд цуцсан ард түмэн бөхийн барилдаанаа үзэн баясаж, найрагчийн дуугаа сонсон илааршил эрсэн гурван арван өнгөрөх гэж байна. Харин тэр хүндэлтгэл, хайрынх нь хариуд  та нар ямар их оодордог юм бэ? Онолгүй эмоц, судлаагүй сэтгэл, нягтлаагүй хилэн, шүүлтүүргүй нөхөрлөлөөр түмний сонголтод нөлөөлөх оролдлого хийж, эгээ төрийн эргэлт хийнэ гэх нь холгүй нэг нь дээлээ халхалзуулан, нөгөө нь шүлэг уншин турхирах нь жигтэй. Хайрлаад харж тэсэхгүй байгааг ойлговч юу хэрэгтэйг мэдэхгүй юм бүхнийг ам руу нь цутгасаар хайран сармагчнаа хордуулж алахын үлгэр болоход ойрхон байнам, энэ улс.

Тэгэхээр та Баттулгын бакийг, гоо сайхныг магтан дуулах уран бүтээлчийн ажлаа хийж, бид түүний төрийн бодлогыг, тогтолцооны алдаа оноог нь шүүх ажлаа хийх маягаар ажлаа хуваарилбал ямар вэ?  Хөдөлмөр, үүрэг хуваарилах нь хөгжлийн алтан дүрэм билээ.  Таныг би тоодон юбкатай(магтаал шүү, их гоё зохидог) Болорцомд шүлэг уншиж байхад хөгжил хаанаас ирдэгт суралцаж, хөлс гоождоггүй булчин зангирдаггүй харагдах биегүй оюуны хөдөлмөрт залуу насаа зарсан юм. Хөдөлмөрч даруу арлын орноос хойд эгнээнд зогсох дурыг нь бас шингээж авсантайгаа зөрчилдөн байж бичлээ, бид  даруу царайлж ханалаа, та нар ч оодорч боллоо.  Нэгэнтээ та өөрөө хүссэнчлэн зүлгэн дээр гэрээ барьж, зүгээр нэг шүлгээ бичээд бодлогоос хол, гоо зүйн ертөнцөд байх ёстой газраа оршиж хайрлаа, Хулан эгчээ, би шүлэг уншмаар байна. Ер нь их урлаг чинь улстөр онол гэх мэт усан нүд цусан зүрхтэй мань мэтийн ертөнцөөс алсад эрхэмсэг оршиж, Янжинлхам бурхны адисаар ядарч буртаглагдсан сэтгэл, мэдрэмжийг ариусгаж илааршуулах үүрэг гүйцэтгэдэггүйсэн билүү, шинэ цагийн “мафи”-ийн бие сэтгэлийг халууран магтаж суухын оронд?

 Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг найрагч та хүснэ.

Цэцдийн өмнүүр хөндөлсдөггүй найрагчтай байхыг уншигч би хүснэ.

 

Б.Болор-Эрдэнэ, элдэв тодотголгүй, нам бус.

2017/06/20


Сэтгэгдэл ( 42 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.232) 2026 оны 01 сарын 22

Нохой долоо доо эх орноосоо урвасан нэг зохиолч нэртэй авгай ч дээ өмнө настангуудыг баярлуулдаг жорлон байсан бол одоо энэ нас явсан хөгшин чавганцын гудамжны золбин нохой ч салхин доогуур нь гарахаасаа өнгөрсөн дөө сүлд хийморь гундана даа ккккк

0  |  0
Монгол хvн(66.181.189.179) 2025 оны 03 сарын 13

Баян- Менх гэгч энэ амьтан огт боловсролгvй толгой нь хелдvv амьтан бололтой. . Зураачдыг би сэтгэгчид гэж vнэлдэг. Зураач хvн эхлээд толгойдоо зурах зvйлээ бодож боловсруулчихаад дараа ньтvvнийгээ цаасан дээр буулгадаг юм. Тэхээр Баттулгын хувийн амжилт нь эхлээд олж хардаг дараа нь хийдэгт байгаа юм. Баттулга монголд Э/З- ийн ТТ зайлшгvй хэрэгтэй болсоныг олж харж Монголоо аврах зайлшгvй шаардлагатай болсон гэдэг утгаараа Э/ З, У/ Т- ийн том бvлэглэлийг зогсоох гэж тэмцэж явна. Монгол ялна. Ард тvмэн чамайг ойлгож байгаа

1  |  0
Монгол хvн(66.181.189.179) 2025 оны 03 сарын 13

Болор- эрдэнэ гэгч усан толгойт та хелсний бичээч юм байна. Баттулга чиний толгойг авах гээд байна уу? Харин чиний,миний, Хулангийн эх орон Эдийн засгийн ТТ- оо алдчих гээд байна vvнийг олж харсан Баттулгыг дэмжиж хар хvчний эсрэг vнэн vг хэлсэн Хуланг чи хэний захиалгаар харлуулах гээд байна. Чи монгол нутгийнхаа емне хэсгээр явж vзсэн vv? Манай э/ з ганц улсын хараат болсоныг мэдэх vv? Тархиа цэнэглэ! Хэдэн vг холбодгоос цааш ямар ч мэдлэггvй арчаагvй амьтан байна. Хуланд баяр хvргэе. Аархаж яваарай!

1  |  0
Монгол хvн(66.181.189.179) 2025 оны 03 сарын 13

Болор- эрдэнэ гэгч усан толгойт та хелсний бичээч юм байна. Баттулга чиний толгойг авах гээд байна уу? Харин чиний,миний, Хулангийн эх орон Эдийн засгийн ТТ- оо алдчих гээд байна vvнийг олж харсан Баттулгыг дэмжиж хар хvчний эсрэг vнэн vг хэлсэн Хуланг чи хэний захиалгаар харлуулах гээд байна. Чи монгол нутгийнхаа емне хэсгээр явж vзсэн vv? Манай э/ з ганц улсын хараат болсоныг мэдэх vv? Тархиа цэнэглэ! Хэдэн vг холбодгоос цааш ямар ч мэдлэггvй арчаагvй амьтан байна. Хуланд баяр хvргэе. Аархаж яваарай!

1  |  0
Зочин(66.181.160.62) 2025 оны 03 сарын 13

Ухаантай зоригтой эмэгтэй шуу. Та нараас илууг олж харсан бна.Бямбасурэн гуай Хулан 2 унэхээр эх орондоо хайртай юм. Баярлалаа

1  |  0
Баянмөнх(193.90.12.90) 2025 оны 03 сарын 13

Баттулгад жудогын ерөнхийлөгч нь хангалттай биз дээ тэрэнд үүнээс илүүг хийх мэдлэг боловсрол ч байхгүй чаддаг чаддагаа л хийсэн нь дээр биз дээ.

1  |  0
zochin(103.26.195.105) 2025 оны 03 сарын 13

YANZTAY KHUUKHWEN SHUU

1  |  0
Зочин(202.179.26.218) 2025 оны 03 сарын 13

Хуланг архичин бас хормойн явдалтай гээд байдагийн яанаа орон гаран ч юмуу зайлуул их эрт зөнөжээ

1  |  0
Гантуяа(78.109.23.1) 2025 оны 03 сарын 13

Сайхан үгээр сайн ярьдаг Эби ерөнхийлөгчөөс ард түмэнд залхсан. Яг ийм стильтэй Женко Ганбаа 2ийг аль нэгийг сонговол төр тогтворгүйдэж, Иргэний дайн ч гарч болзошгүй. Сэтгэл хөөрөл ихтэй энэ хүмүүсийг Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болгож болохгүй.

1  |  0
Эгэл ард (112.72.11.111) 2025 оны 03 сарын 13

Ямар аятайхан хэлээвээээээээээ, Хулаан зүгээр л шүлгээн тэрлээд сууж байлдөөөө бид чинь өөр өөрсдийн толгойтой хүмүүс шүүдээ.Эгэл ард түмэн бид элдэв юманд тархиа угаалгахаасаа өнгөрсөншдээ хө.

1  |  0
Хуланд(202.9.41.202) 2025 оны 03 сарын 13

Үгүй ээ энэ зохиолчид чинь ер нь Сталины 30-аад оны үеийн оросын сэхээтнүүд шиг өөр хүнээр овоглох нь дутлаа шүү. Цоодол Хулан нар дээр нь олон зохиолчид Капиталист болон хувираад үнэн худлыг бүү мэд тэр ноёны тэр гүнгийн бүр давраад Чингис овогт мовогт болцгоосон одоо эцгийн нэрээ солиод Гүг Ван тэрний гээд аавынхаа нэрийг солих нь дутсан биз дээ. Муу өмхий урвагч үзэл бодолгүй ноход Дүвчинмижидбалбийгомбоцоодолтоны ХУЛАН гэхийн биз дээ түй нохой долоо

1  |  0
Харин (202.21.100.86) 2025 оны 03 сарын 13

Харин ч цаг цагийн зохиолчид нийгмийн бусармаг бүхнийг шүүмжилж, хаан ширээг унагахад хүртэл үзгээрээ тэмцэж ирсэн дэлхийн түүх бии. Гэтэл улс төрөөс хол шүлгээ бичээд байж бай гээд байгаа нь ямар учир вэ. Зохиолчид ард түмний урд алхаж сэнхрүүлэх үүрэгтэй шүү

1  |  0
z(202.131.243.6) 2025 оны 03 сарын 13

estoi zuv heljee. Hulan icheeseei bilee.

1  |  0
Ogi(66.87.76.40) 2025 оны 03 сарын 13

Za za bolij uz Hulan mini uuriinhuuruu bh uzliig chini hench uurchilj chadahgui..... buruutsan ch zuvdsun ch unuudur bol tanii zuv.... Enkhboldiig demjeed bgaa urlagiinhanii uvaagui bdald itgel setgelee aldaj bhad mini Hulan tanii myatrashgui gaihaltai yaruu nairag nadad baga ch gesen bugd hudaldagdchihaaguim bna geh ichiig ugsun....uurtuu itgeltei busgui taniig urlagiin burhan iveej bh boltugai.... hurai hurai

1  |  0
з(66.181.178.16) 2025 оны 03 сарын 13

Хулан авгай та ард түмнийг хэтэрхий тэнэг гэж басаж бна. Бүгд чамаас ухаантай шүү.Өөрийгөө ухаантай гэж боддог юм бхдаа Өрөвдмөөр жигшмээр юм.

1  |  0
зочин(202.9.42.15) 2025 оны 03 сарын 13

Та нар энэ эмэгтэйн хажууд юу ч биш шүү дээ Шүүдэг нь та нар биш шүү

1  |  0
khar(103.212.117.186) 2025 оны 03 сарын 13

ene KHULAN shulgee ooroo bichij chaddagui. Khunii bichsniig tseejleed unshdag baih

1  |  0
zochin(103.212.119.159) 2025 оны 03 сарын 13

Jov hulang shudraga hun gej bodson son bohir uls toriin jolios boljee ene hund itgeh um bish

1  |  0
MGL(202.9.42.178) 2025 оны 03 сарын 13

Yag l hellee. Bi ch mun Hulang uneheer unelj shutej baharhdag bailaa. ....Jenkogiin talaar helsniig n bodohoor uneheer haramsaj bailaa. Yaahaaraa iim mundag hun ingej yaridag yum bol. Ene saikhan uran buteel hiideg hun tolgoin hooson bmaargui l yum. Yamar negen ashig sonirhol bdag yum boluu eswel tiim ikh mungu amlasan yum boluu geed l eldewiig bodoj bilee.

1  |  0
Ха ха ха(202.9.42.2) 2025 оны 03 сарын 13

Мөнхбаясгалан, хулан, оюунгэрэл, доржзодовоор хар пи араа хийлгэж бгаа женког өрөвдчихлөө. Өөр олигтой чадвартай эрчүүд олдоогүй юу. Эм хүний ухаан богино гдг дээ. Хуланг гэхдээ ингэтлээ доош нь орно гэж бодсонгүй

1  |  0
irgen(182.160.33.179) 2025 оны 03 сарын 13

bolor erdene yu ch bichih yu ch unshih yu ch bodoh hereggyi amitan bna zygeer il tod demjeed baigaa namiin haa surtalchilgaand yab hulan chinii demjij baigaa namiig demjih albagyi baimaar yum

1  |  0
1(122.201.21.148) 2025 оны 03 сарын 13

энхболдыг шоронд хатаа

1  |  0
F(150.129.141.131) 2025 оны 03 сарын 13

Estoi goe helle

1  |  0
ням(202.21.107.9) 2025 оны 03 сарын 13

Зөв бичжээ. Мөнхбаясгалан, Хулан нарыг их хүндэлдэг байсан. Одоо бол больсон. Тэд нар хэнийг ч дэмжиж болно шүү. Гэхдээ хэтэрхий туйлширч хийрхэж байгаа нь дургүй хүргэж байна. Үнэн хэрэгтээ ийм юмнууд Баттулгад тус хүргэнэ гэхээсээ ус болж түүнийг унагаах нь дээ хөөрхий.

1  |  0
Zochin(66.181.177.154) 2025 оны 03 сарын 13

Hulan mungund durtai boljee icheesei ene awgai tarhi ugaah sanaatai um bna l daa

1  |  0
Zochin(66.181.177.154) 2025 оны 03 сарын 13

Jenko hulgaich gedeg ni unen shtee tumur zam barihaar 200 say dollar hulgailsan munguu butsaaj uguuchee

1  |  0
zochin(107.2.223.165) 2025 оны 03 сарын 13

saihan bichjee

1  |  0
m.mandahai(178.235.40.217) 2025 оны 03 сарын 13

masz ix taalagdaj bna.goe

1  |  0
Судвэрдэнэ(173.254.216.66) 2025 оны 03 сарын 13

Нийгмийн эмзэг, ядуу хүмүүсийн зовлон бэрхшээлийг дөвийлгөн өөрсдийгөө сайхан харагдуулахыг хичээж сайхан ярьж байгаа нь харамсалтай. Женко 12 жил УИХд суухдаа 1 ч хууль санаачлаагүй, компаниудаа л босгосон. Ганбаа 4 жил УИХд суухдаа гараасаа юу ч гаргаагүй, өөрийгөө л рекламджээ.

1  |  0
Судвэрдэнэ(163.172.191.54) 2025 оны 03 сарын 13

Нийгмийн эмзэг, ядуу хүмүүсийн зовлон бэрхшээлийг дөвийлгөн өөрсдийгөө сайхан харагдуулахыг хичээж сайхан ярьж байгаа нь харамсалтай. Женко 12 жил УИХд суухдаа 1 ч хууль санаачлаагүй, компаниудаа л босгосон. Ганбаа 4 жил УИХд суухдаа гараасаа юу ч гаргаагүй, өөрийгөө л рекламджээ.

1  |  0
зочин(66.181.160.58) 2025 оны 03 сарын 13

Ми ошвогтон Баттулгыг сайнаар бичсэн хүн лүү дайралт хийж эхэллээ. МАН, Ми овогтон мэдээллийн хэрэслийн дарангуйлал тун хүчтэй хийж байна. М. Энхболдыг баастай бурхан гэхээс наахнуур бүх мэдээллийн хэрэгсээр магтан, өөр унших харах материалгүй боллоо. МАН улаан коммунизмын аргаа хэрэглэж байна. Төрийн гурван өндөрлөгийг гартаа аваад төрийн албыг найцаад, арын хаалга, авилга хамаг мууг ёстой цэцэглүүлнэ. Хятадын эрлийзийг баталсан хөдлөшгүй баримт материалыг сайтаас арчиж эхэллээ. Ингэж төрийн тэргүүнийг бусармаг аргаар авахыг ард түмэн зөвшөөрөх үү? 1937 оны их мах бэлтгэл битгий болоосой гэж

1  |  0
уншигч(103.10.22.24) 2025 оны 03 сарын 13

дуутай хууртай сайхан байнаа хэхэхэ

1  |  0
zochin(202.21.118.62) 2025 оны 03 сарын 13

yag unen xeterxii tyilshiraad gantsxan uuruunxuu zuw gd itgechixsen bgam.unexeer temuujin batchimeg nariig tugjildsen bol naadax cnin law uudtei er bish bi yg n xundeldeg bsiim bas uul baatar amarjargal gex metiin judagtai erchuul demjij bgaa n xaragdaxgui bgaag bdoxd temuujingiin xeldeg unen bolg taarch bgam ug n bi xundeldeg bsiim tugjil zand unrn durguilda bi

1  |  0
Болор(202.55.191.130) 2025 оны 03 сарын 13

Жинхэнэ МАН намчин Энхболдын хамгаалагч юм биш үү

1  |  0
Top