Нийслэлд өчигдөр их хэмжээний үргэлжилсэн усархаг бороо орчны улмаас Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэст нийт 11 дуудлага, мэдээлэл иргэдээс ирсэн байна. Харин дүүргийн 2, 4, 8, 9, 11, 16, 18, 27 дугаар хороонд байрлах зарим айл усанд автжээ.
Иймд дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албаны хүмүүс болон Онцгой байдлын хэлтсээс үүссэн нөхцөл байдалд нийцүүлэн, шуурхай арга хэмжээ авч ажиллалаа. Нөхцөл байдлыг хүндрэхээс өмнө мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажиллаж, олон айл өрхийг усанд автахаас сэргийлж чадсан байна.
Мөн дээрх хороодын зарим өрхийн авто гражид болон хашаанд тогтсон усыг соруулж, далан сувгийг нээгээд байгаа юм. Онцгой байдлын хэлтсээс мэдээлж байгаагаар дүүргийн хэмжээнд усанд автаж, бэртэж гэмтсэн иргэн байхгүй байна.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр сарын сүүл, ирэх сарын ихээр усархаг бороо орох төлөвтэй байгаа учраас иргэд та бүхнийг болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлж, үерийн аюултай бүст буухгүй байж, далан сувгийг бөглөхгүй байхыг дүүргийн Онцгой комиссоос сануулж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
NEG L UUM ZOGNOOD