Баянзүрх дүүргийн II хороо дэд байрт шалгарлаа

2017 оны 06 сарын 23

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн хотын хэмжээнд “Камержуулалт” болзолт уралдааныг зарласан билээ.

Хоёр сарын хугацаанд үргэлжилсэн уг уралдаанд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо тэргүүллээ. Харин Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо дэд байрт шалгарсан бол Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо гутгаар байрт шалгарав.

Дашрамд мэдээлэхэд, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны Засаг дарга Ү.Билэгсайхан камержуулалтын ажлыг анх хороондоо санаачлан хийж, хороогоо бүрэн камержуулсан хүн юм. Жаран сая төгрөгийн шагналын сантай уг уралдаанд нийт 15 хороо, 102 Сууц өмчлөгчдийн холбоо, 28 хөршийн хяналтын бүлэг, 108 иргэн идэвх санаачлагатай оролцож 534.431.328 төгрөгөөр 2211 хяналтын камерыг шинээр суурилуулсан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top