Улаан малгайтын тухай түүх нь хүмүүсийн сайн мэддэг түүхүүдийн нэг билээ. тэгвэл энэ түүх нь бодит үйл явдлаас сэдэвлэн бүтээгджээ.
Тухайлбал, Бедбург хэмээх Германы нэгэн тосгонд 1580 оны эхэн үеэс эхлэн аймшигт цуу яриа дэгдсэн ба хүмүүс ор сураггүй алга болж, зэлүүд жалга, гуунд хүний яс үзэгдэх болсон байна. Хүмүүсийн яриагаар бол тосгонд чоно амьдарч байсан бөгөөд хүмүүсийг хулгайлж, тэднээр хооллодог байсан гэх аж. Цуу яриа тархах тусам иргэд гэрээсээ ч гарахаа байжээ. Улмаар 1582 онд аймшигт явдлыг таслан зогсоох анчдын бүлэг байгуулагдаж чонын эрэлд гарав.
Албан бус тоогоор Петер Штумф нийт 30 гаруй хүнийг алсан ба тэдний дийлэнх нь эмэгтэйчүүд байсан аж. 16-р зууны сүүлч үе буюу 1589 оны 10 сард Петер Штумф гэгчийг олны нүдэн дээр цаазлан хороосон байна.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )