Харгис хэрцгийллээрээ түүхэнд мөнхөрч үлдсэн хүн олон байдаг. Тэгвэл Washingtonpost сайт XX зууны хамгийн цуутай алуурчнаар Zodiac буюу Зурхайч (Артур Лэй Аллен Arthur Leigh Allen) гэх залууг нэрлэжээ. Хавайн нийслэл Хонолулуд 1933 оны 12 сарын 18-ны өдөр Артур Лэй Аллен гэх хүү мэндэлжээ. Тэрбээр хожим хойно дэлхийд ЗУРХАЙЧ хэмээн алдаршсан цуутай цуврал алуурчин болсон юм. Артур Лэй Алленд ээж нь 1967 оны Зул сарын баяраар бугуйн цаг бэлэглэсэн байна. Тус цаган дээрх дүрсийг Зурхайч өөрийн муу үйлийнхээ таних тэмдэг болгон ашиглах болжээ.
Зурхайч анхны аллагаа 1968 оны 12 сарын 20-ны өдөр үйлдсэн хэмээх баримт байдаг аж. Тэрбээр цагдаа наөрыг үзэн яддаг байсан бөгөд гахай хэмээн хочилдог байжээ. Түүний цагдаа нарыг үзэн ядах болсон шалтгаан нь 1965 онд мотоциклын осолд орж, хөдөлмөрийн чадвараа алдсантай нь холбоотой аж. Лэйг мөргөсөн этгээдийг цагдаа илрүүлж чадаагүйн улмаас тэрээр хохироод үлджээ. Улмаар Артур Лэй Аллен үхэн үхтлээ цагдаа нарыг гахай хэмээн хочилж байсан ба цагдаа нарлуу захидал илгээхдээ ГАХАЙ гэх үгийг ихэнх тохиолдолд ашигладаг байв.
Тэрбээр түүхэнд хамгийн хагис алуурчны нэгээр дурсагддаг байна. Учир нь тэрээр хэрэг үйлдэхийнхээ өмнө, эсвэл дараа нь цагдаа болон сэтгүүлчид рүү үйлдсэн хэргээ батлах баримтыг илгээдэг байв.
Зурхайчийг гэрчийн этгээдийн тусламжтай илрүүлэх шахаж байжээ. Тухайлбал, Зурхайчийн хохирогчдын найзууд эмэгтэйг алуулахаасаа өмнө хэн нэг хүнээс ихэд айдаг байсан ба гэрт нь тэр хүнийг нэг бус удаа харж байсан хэмээн ярьжээ. Улмаар гэрчүүдэд 10 хүний зургийг үзүүлэхэд бүгд Лэй Аллены зургийг заасан байна. Гэвч түүнийг хэрэг үйлдээгүй байх магадлалтай хэмээн хэсэг хугацаанд хорьж байгаад суллажээ.
Дээрх үндэслэлүүд нь Артур Лэй Алленг Зурхайч мөн гэдгийг албан бусаар баталж байсан ч түүнийг баривчлах хангалттай баримт болж чадаагүй аж. Ийнхүү хэрэг замхарсаар 1992 оны 8 сарын 26-ны өдөр Артур Лэй Аллен 58 насандаа мөнx бусыг үзүүлжээ. Түүнийг өөд болсноос хойш цагдаа нар луу Зурхайч хочит цуврал алуурчнаас нэг ч захидал ирээгүй байна. Тийм ч учраас Артур Лэй Аллен хэдий нас барсан ч Зурхайч хочит цуут цуврал алуурчин байж болох гол сэжигтэн хэвээр үлджээ.
Б.Янжиндулам
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )