Л.Болд гишүүнд авто зогсоол таалагдаагүй гэнэ

2017 оны 06 сарын 30

Зуны аагим халуун өдрүүдтэй зэрэгцэн нийслэлийн төв талбайд нэгэн бүтээн байгуулалт өрнөснийг нийслэлчүүд анзаарсан биз ээ. Энэ бол Сүхбаатарын талбайн урд хэсэгт хийгдсэн стандартын шаардлага хангасан, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг, сандал, явган хүний замтай иж бүрэн 200 гаруй автомашины үнэ төлбөргүй зогсоол юм. Төв талбайг тойроод төр захиргааны болон хувийн хэвшлийн олон байгууллага бий. Тус байгууллагаар үйлчлүүлэгсэд, ажиллагсад, хотын төв хэсгээр зорчигсдын автомашинаа хаана байрлуулах вэ гэдэг тулгамдсан асуудлыг энэ зогсоол шийдэх бүрэн боломжтой юм байнаa.

    Харин УИХ-ын гишүүн Л.Болд чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан дээр нийслэл хот төв талбай дээрээ авто зогсоол барих хэрэг байсан юмуу, төв талбай дээрээ машины ил парк хийдэг хэдэн улс байна гээд л ихэд бухимдангуй асуув. Түүнд уг авто зогсоол таалагдаагүй бололтой. Уг нь энэхүү авто зогсоол нийслэлийн замын түгжрэл, ялангуяа төв хэсгийн ачаалллыг бага ч атугай бууруулахад хувь нэмэр оруулна даа.

Цаашдаа энэ зогсоол орчимд орчин үеийн стандартад нийцсэн усан оргилуур байгуулж, хотын оршин суугчид амарч суух орчин бүрдүүлэх ажээ. 

 

Х.Сүрэн

 

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ийз(103.194.176.98) 2025 оны 03 сарын 13

Эрхэм Болд гуайд яасан Авто зогсоол таалагдахгүй нь мэдээж Эрхэм Болд Зэвсгийн Ченж шүү дээ та нар мэдээгүй байгаа муу айн

1  |  0
Roza(150.129.140.125) 2025 оны 03 сарын 13

Tub talbai gaas mashinuudig ni uter turgen gargah heregtei gargaaguiuhg ach

1  |  0
Wolibo(66.181.185.29) 2025 оны 03 сарын 13

Boldin zub shtee talbaigaaraa duuren mashin tabij garaash bolgochood yugaa umuurch tenegteed baigaan nerteigeer ni turiin ordon ruu tulgaad tabiad haraadah

1  |  0
Жж(82.145.211.187) 2025 оны 03 сарын 13

Энэ нийтийн эзэмшлийн газар ингээд нэг МАНы даргын хармааг л түнтийлгэж байгаа биз дээ.

1  |  0
ккк(103.9.88.162) 2025 оны 03 сарын 13

БОЛД ГУАЙ ТА ГАДААДАД ЯВЖ ЮМ ҮЗЭЭЧЭЭ АЛБАН ТАСАЛГААНЫ СЭТГЭХҮЙГЭЭСЭЭ САЛААЧ

1  |  0
Мангар шийдвэр(66.181.185.62) 2025 оны 03 сарын 13

Ер нь төв талбай дээрээ зогсоол барих аюултай гээд улс орнууд байгуулдаггүй. Ядахдаа урд хойд хөршөө хармаар юм ккк. Улаан талбай, Тиананмэний талбай дээр машин зогсдоггүй биз дээ ккк

1  |  0
Зочин(66.181.187.81) 2025 оны 03 сарын 13

Ил зогсоол ч дээ , газар доогуур нийтийн зогсоол хийчихгүй , манайх шиг олон улиралтай улсад ,,, дулаан ,,, Ер нь газар доогуурх хот төлөвлөлт гэж нэг юм бдаг шд ,

1  |  0
Top