Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг хувь хэмжээг 2017 онд тус бүр 7.0 хувь, 2018 онд тус бүр 8.0 хувь, 2019 онд тус бүр 8.5 хувь, 2020 онд тус бүр 9.5 хувьтай байна. Уг өгсөх эрэмбээр ажил олгогч, ажилтны төлдөг нийт татварын хэмжээ 2017 онд 21 хувь /өөрчлөгдөхгүй/, 2018 онд 23 хувь, 2019 онд 24 хувь, 2020 онд 26 хувь болон нэмэгдэх юм. Өөрөөр хэлбэл ажилтан, ажил олгогч нарын төлдөг шимтгэлийн хэмжээ өнөөгийн түвшнээс 2020 он гэхэд 5 хувиар нэмэгдэж, тус бүр 2.5 хувийн татвар нэмж төлөхөөр байна. Энэ зохицуулалтыг хийхдээ нийгмийн даатгалын шимтгэл дэх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримталсан байна.
Тодруулбал иргэд ирээдүйд авах тэтгэврийн даатгалын сандаа илүү мөнгө төлж эхлэх зохицуулалтад орж байна. Одоогийн мөрдөгдөж буй хуулиар нийгмийн даатгалын шимтгэл дэх тэтгэврийн даатгалын шимтгэл 7 хувь байгаа билээ. Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийн хувь хэмжээ сайн дурын даатгуулагчдад мөн хамаарахаар холбогдох хуулинд өөрчлөлт оруулсан. Тиймээс сайн дурын даатгуулагчид өнөөдрөөс нэмэгдсэн хувь хэмжээгээр нийгмийн даатгалаа төлөхөөр байна.
Одоогийн мөрдөгдөж буй хуулиар сайн дурын даатгуулагчид орлогын биет хэмжээнээсээ нийт 12 хувийн шимтгэл төлдөг бөгөөд үүний 8 хувь нь тэтгэврийн даатгалын шимтгэлд тооцогддог юм. Нийгмийн даатгалын шимтгэл дэх энэ хувь хэмжээ /тэтгэврийн даатгалын шимтгэл/ энэ сарын эхнээс 10 хувь болон өсөх юм. Улмаар тэтгэврийн даатгалын шимтгэл 2018 онд 11.0 хувиас, 2019 онд 11.5 хувиас, 2020 онд 12.5 хувиас багагүй байхаар хуульчилж өгөөд байна. Тэгэхээр сайн дурын нийгмийн даатгалын хэмжээ 2017 онд 14 хувь /2017.07.01-нээс/, 2018 онд 15 хувь, 2019 онд 15.5 хувь, 2020 онд 17 хувь болохоор байна.
С.Баяр
Эх сурвалж: ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 37 )
МАН-ынхан өмнө нь засаг барьж байхдаа НД-ын сангаар тоглоод дуусгасан юм.Одоо нөхөн аргагүй болохоор ард түмнээр төлүүлэхээр хуульчилж байгаа нь энэ.Сонгосон хүмүүс нь төлөх биз
МАН ард түмнийг шулаж байна, МАНыг тойрон хүрээлэгч хэдэн гэр бүл л дэмжиж байгааа
МАН ард түмнийг шулаж байна, МАНыг тойрон хүрээлэгч хэдэн гэр бүл л дэмжиж байгааа
Odoo mordoj baigaagaas iluu ard irgediin toloo tetgever n iluu sain togtoogdoj bh shinechlel hiihgui l yum bitgii tolgoi erguulsen yum hiigeed bicheed baildaa! Ternii orond huuchnaaraa baisan iluu heregtei!
Амжилт хөгшчүүл минь сайхан шоудацгаая ман шоу дуусаагүй шүү
MAN er taalagdahgui bn yadarsan tumnee bodohgui yum aa
daatgaliig ajliig avtomatjuulval shudraga huviarlalt bii bolno
БИ зөв гэж бодож байна. Ирээдүйд хүмүүс хангалттай тэтгэвэр авах тэтгэврийн саннайвартай БАЙХ нь зөв . Бид одоо байгаагаа БИШ ирээдүйг ХАРЖ АМЬДРАХ ёстой
МАН өөрийгөө 100 хувь баллаж байна аа. Өөрсдөө л баяжвал МАН хамаагүй ш дээ. Лаларууд аа
Archagui tur zasag! ! !!
Ажилтан, ажил олгогчийн нийгмийн даатгалын татвар 2018 оноос нэмэгдэнэ , тэгвэл сайн дурынх бас 2018 оноос нэмэх байлгүй дээ? Яагаад энэ сараас гээд байгаа юм бэ?
Ugaasaa kapitalist nuugemd orchood yabj baigaagaa odoo boltol oilgohgui yabaa ymuu ene hiigemd hunii tuluu ym hiideggui ymshdee
Mongolchuud bid ardchilsan niigemd sainaa uzehgui bololtoi. Ug ni tur maani uguud avah zarchmssr yavmaar .
Niigmiin daatgaliin sang tusad ny gargaad zoriulaltaar ny zartsuul, ta nariin tesviin aldagdal tsoorhoig nehseer echneen jil bollloo.
Tsalingaasaa ender tatvar shimtgel teleed yavaa zaluuchuudaa evdeh ued ny, tetgevert garah ued ny yaj tuslah yum, nasaaraa ender tetgemj telj nuruun deeree niigmiin emzeg davkhargiig uurseer yavaad eersdee evdeh uedee tetgevert garah uedee TV-eer munge guih uu
naad sangiin mongoo zoriulaltaar ni zartsuuldag bol ch yahav dee
тэтгэврийн нас нэмнэ, дээрээс нь тэтгэврийн шимтгэл татвар нэмэгдэнэ,ман ын та нар ард түмнийг бага дарлаач ард түмэн үгээ хэлээчээ,
МАН-д баярлалаа ирэх долоо хоногоос савыг чинь хоосон буцаахгүй одоогоор ядуу байна даа
MAN ingeed baival ard tymnes shangaa hyrteh bolno doo
ingej hudlaa medeelj bolohgyiee hymyys uchiriig ni oloogyi baihad ochidor shine shiidber garaad onoodroos oslooch geh shig songuuli zoriulsan shoy bna