Испани дарсныхаа амт, чанараараа дэлхийд алдартай. Үүнээс үүдэн Испани жил бүр амтлаг дарсны "San Vino Wine Fight Festival"-ыг зохион байгуулдаг байна. Тус баяраар хүмүүс хоорондоо дарсаар байлдаж, хүссэнээрээ ууж, хөгжилдөх аж. Усан үзмийн талбай, эргэн тойрны толгод нь ягаан өнгөтэй болох ба хүмүүс хөлнөөсөө толгой хүртлээ дарсаар хучигддаг байна. Т.эгвэл "San Vino Wine Fight Festival 2017" оны зургадугаар сарын 29-нд зохион байгуулагджээ.
Наадам 7 цагт эхэлсэн ба наадамд оролцохыг хүссэн ахмад настнууд, залуус, орон нутгийнхан, жуулчид цагаан цамцтай, улаан ороолттой хувцсаар гоёжээ. Баярт хэрэглэгдэх шил, усан буу, гар хийцний сав зэргийг бэлтгэдэг байна. Хотын захирагчаар удирдуулсан хүмүүс Билибио цохио руу чиглэн, олон нийтийн баяраа тэмдэглэжээ. Ийнхүү хөгжилдсөний дараагаар биен дээрх дарсаа арчиж, орой нь тухлан сууж амтат дарсаа шимэн уух аж.
Испанид энэ төрлийн наадам олон зохиогддог нь жуулчдыг татах гол хүчин зүйл болдог байна.








Б.Янжиндулам
www.zindaa.mn
