Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхны асрамжийн төв шаваа тавина

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 19

Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн төв одоо хэр нь байдаггүй аж. Тэгвэл сайн дураараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн төвийг байгуулж, өвчин зөвлондоо шаналж буй олон мянган иргэнд ачлал хайраа түгээж буй "Ачлалт Хүүхдүүд" ТББ-ын тэргүүн Б.Саранбаатар болон түүний гэргий Болороо  нарын санаачилгаар Монголын анхны "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн төв"-ийн шав тавих ёслол өнөөдөр болох нь ээ.

Тодруулбал, өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ар Гүнтэнд 12 цагт эхлэх юм байна. Мөн очсон хүн болгоныг айраг, хорхогны махаар дайлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газар өөрийн гэсэн байртай болж буй баярыг хамтдаа тэмдэглэхийг урьсан юм. 

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХБ(202.9.41.118) 2017 оны 07 сарын 20

Хүний төлөө ажилд нь баярлаж байна. Гэвч өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асрамжийн тогтолцоог дэлхий нийтээрээ буруу арга хэлбэр болохыг ойлгож аль болох цөөлөх бодлого барих болсон. Харин нийгмийн дунд амьдрах боломж нөхцөлийг бий болгож бүрдүүлдэг болсон.

0  |  0
Төлөөлөгч(122.201.22.63) 2017 оны 07 сарын 19

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв хүүхдийн паркын хойно, UB мартын урд талд бгаа ,Тэнд очиж хүүхдүүдээ хөгжүүлээрэй , Хаяг дээр нь Шонхор. ....гээд бичсэн бх вий , Тэр чмнь мөн шүү !!!

0  |  0
hool(202.9.43.140) 2017 оны 07 сарын 19

munhnaran eejee

0  |  0
ar gunt(202.9.43.140) 2017 оны 07 сарын 19

21 horoo ar gunt

0  |  0
Top