Хөвсгөл далайн эрэгт электроник хөгжмийн хамгийн том шоу зохион байгуулагдана

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 05

 Хөвсгөл далайн эрэгт электроник хөгжмийн хамгийн том шоу наадмын баярын өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Электроник хөгжмийн шоуг “Look show“ ХХК, “Хөвсгөл аймгийн ЗДТГазар болон “Хөвсгөл аймгийн Драмын театр”-ын дэмжлэгтэйгээр “Ashihai Trave” жуулчны баазад энэ сарын 10-аас 17-ний өдрүүдэд гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Шоу арга хэмжээ “Ногоон амьдралыг тарьцгаая” уриатайгаар зохион байгуулагдах ба долоо хоног үргэлжлэх юм.

Шоуны үеэр бэсрэг наадам, язгуур урлагийн тоглолт, ардын урлагийн тоглолт, Нисдэг камер сонирхогчдын цугларалт, элсний волейболын тэмцээн, задгай кино театр, хөлбөмбөгийн тэмцээн, сагсан бөмбөгийн тэмцээн, усан байлдаан зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагдана. Мөн будгийн шоу, усны хувцасны шоу, дотуур хувцасны шоу, шар айрагны баяр зэрэг арга хэмжээ энэ үеэр зохион байгуулагдах юм байна. Шоунд хамтлаг дуучид, алдартай DJ нар амрагчдыг уйдаахгүй гэдгээ амлаж байна. Шоунд оролцохыг хүсэгчид Улаанбаатар хотоос захиалга өгөх, унаагаар үйлчлүүлэх, амралтын гэр, майхан захиалах боломжтой гэдгийг зохион байгуулагчид дуулгаж байна.

Шоунд өнгөрсөн жил давхардсан тоогоор Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд болон бусад аймгийн нийт 3000 гаруй залуус оролцож, Монголын хамгийн анхны задгай далайн эргийн шоу болж өнгөрсөн байна.

 Наадмын талбайд мөн дараах тоглоом, спортын арга хэмжээнд оролцож чөлөөт, цаг амралтаа зугаатай өнгөрөөх боломжтой юм.  


✪Завин аялал
✪Цаа буган аялал
✪Морин аялал
✪Дугуйт аялал
✪Пэйнтбол
✪Хийн буудлага
✪Биллиард, теннис
✪Нум сум харвалт
✪Дугуйт савлуур
✪Урьдчилан бэлдсэн зураг авах талбай
✪Явуулын илбэчин


Наадмын тайзны уран бүтээлчид :

✪DJ-s Line
✔ DJ MARCO
✔ DJ MUSBEE
✔ DJ 2ME
✔ DJ AGVAAN
✪Амьд хөгжмийн тоглолт
✪Ардын урлагийн тоглолт
✪Хошин шогийн тоглолт
✪Бүжгийн хамтлаг
✪Циркийн үзүүлбэр
✪GoGo Dance Girls
✪Ковер дуучид
✪Хөтлөгч, MC
✪Явуулын илбэчид
Xэзээ: 2017-07/09-07/16
Хаана: Хөвсгөл аймаг, Xатгал сум

 Дэлгэрэнгүй мэдээллийг 99876331, 99065689 утаснаас аваарай.




 

Top