Өнөөдөр зөөврийн хайрцгаар санал авна

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 06

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дахин санал хураалт 7-нд буюу маргааш /Баасан гарагт/ орон даяар явагдана. 

 Сонгуулийн тухай хуулийн дагуу, эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй болон захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан, цагдан хоригдсон мөн Дайчилгааны тухай хуулиар нийтийн дайчилгаанд хамрагдсан иргэд өнөөдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх юм.

Б.Алтжин

Top