Саналын хуудсаа баримтжуулан зураг авбал 14 хоногийн хугацаагаар баривчилна

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 06

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт маргааш 07:00 цагт орон даяар эхэлнэ. Дахин санал хураалттай холбогдуулан санал хураалтын үеэр сонгогч танд  ямар үйлдэл хориотой болохыг товчлон хүргэж байна. 

Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн 92.2.1-д тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх;

92.2.2. өөр хүний бичиг баримт, эсхүл хуурамч бичиг баримташиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох;

92.2.3. тухайн санал авах байраас олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах;

92.2.4. санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарах;

92.2.5. саналын хуудаст тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг үйлдэл хийх;

92.2.6. саналын хуудаст хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах;

92.2.7. аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах зэрэг үйлдлүүд хориотой.

Сонгогчид дээрх үйлдлүүдийг хийсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ. Тухайлбал, 14 хоногийн хугацаагаар баривчлах захиргааны шийтгэл ногдуулахаар хуулинд тусгажээ.

 

Б.Алтжин

Top