Еврей нарыг үзэн ядах үзэгдэл одоо ч Германд байсаар байна

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 06

 ХБНГУ-ын Саксони мужийн Делич хотод орших еврейн хуучин булшийг үл мэдэгдэх балмад этгээдүүд сүйтгэсэн хэрэг гарчээ. Тэд зөвхөн дурсгалын самбаруудыг сүйтгээд зогссонгүй зарим булшийг ухаж хаясан байна. 30 гаруй булш тэдний гарт өртжээ. Одоогоор балмад этгээдүүдийг олж тогтоогоогүй байгаа бөгөөд олсон ч шийтгэл хүлээлгэх боломжгүй байгаа аж. Учир нь 1861 онд үүссэн дээрх оршуулгын газар нойрсож байгаа хүмүүсийн төрөл төрөгсөд гэж гарч ирээгүй, гомдол мэдүүлээгүй байгаа юм байна.

 

С.Төгөлдөр

 

Top