Хүүхдийн мөнгө олгосонтой холбоотойгоор банкуудад дараалал үүсчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 06

 Засгийн газрын ээлжит хуралдаанаар бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох, мөн хүүхдийн мөнгөө аваагүй, хүүхдүүдэд  нөхөж олгох шийдвэрийг гаргасан. Хүүхдийн мөнгийг олгож эхэлсэнтэй холбоотойгоор зарим банкуудад дараалал үүссэн байна. Хаан, Төрийн банкуудаар хүүхдийн мөнгийг олгож эхэлсэнтэй холбоотойгоор ихээхэн дараалал үүсчээ.

Мөн наадмын өмнө багтаж ахмадууд тэтгэвэрээ авахаар банкинд очсонтой холбоотойгоор олон хүний дараалал үүсч байгаа аж. Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгоход 100 орчим тэрбум төгрөг зарцуулж буй ажээ.

Т.Түвшин 

Top