ЗТХЯ 2017 оны эхний хагас жилийн ажлаа дүгнэж, тайлагналаа

2017 оны 07 сарын 06

Зам, тээврийн хөгжлийн яам 2017 оны эхний хагас жилийн ажлыг дүгнэж, тайлангийн хурлыг зохион байгууллаа. 

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат тайлангийн хурлыг нээж хэлсэн үгэндээ салбарын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хийсэн томоохон ажлууд, гаргасан амжилтыг дурдаад ажилтан албан хаагчдын нийгмийн асуудлын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа ажлуудыг танилцууллаа. Зам, тээврийн хөгжлийн яам нь 2016 оны ажлаараа урьдчилсан байдлаар яамд дотроос эхний байр, тус яамны Төрийн албаны салбар зөвлөл улсын хэмжээнд яам, агентлагууд дотроо мөн 1-р байранд орсон амжилттай ажиллаж байгаа бөгөөд энэ бүхэн өнгөрч буй нэг жилийн хугацаанд манай яамны хамт олны хийж бүтээсэн ажлын үр дүн, үнэлгээ гэдгийг хэлэхийг хүсч байна гэсэн юм. 

Тайлангийн хурлын дараа төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолыг зохион байгуулж, амжилт бүтээл гаргасан ажилтнуудыг шагнаж урамшууллаа.

 

Top