Аянга цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

2017 оны 07 сарын 06

Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2017.07.07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 11-16 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө  20-25 градус  дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр.  Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дорноговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө  13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

2017 оны 07 дугаар сарын 08-наас 07 дугаар сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

8-нд зуун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 10-11-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Ихэнх хуацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүвтэр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 

 

Top