Төрийн тэргүүнээ сонгох хоёр дахь санал хураалт эхэллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 07

Өнөөдөр Монгол Улс эв нэгдлийн бэлгэ тэмдэг, Төрийн тэргүүнээ сонгох чухал үе тохиогоод байна. Өнгөрөгч зургадугаар сарын 26-нд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгууль улсын хэмжээнд болсон боловч өрсөлдөгчдийн хэнийх нь ч авсан саналын хувь 50+ болж чадаагүй билээ. Сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар нэр дэвшин өрсөлдсөн юм. Улмаар саналаар тэргүүлсэн М.Энхболд, Х.Баттулга нарын дунд хоёр дахь санал хураалт явуулахаар болсон. 

Дахин санал хураалт өнөө өглөөний 07:00 цагаас 22:00 хүртэл үргэлжлэх юм. Тиймээс иргэд та бүхэн сонгуульдаа идэвхтэй оролцоорой.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top