Монгол түмний Ерөнхийлөгч хэн байх вэ?

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 07

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох долоо дахь удаагийн сонгуулийн дахин санал хураалт өглөөний 07.00 цагаас орон даяар зэрэг эхэллээ.

Анхан шатны санал хураалтын ирц 68.2 хувьтай байсан. Албаныхны хувьд сонгуульд иргэдийг идэвхитэй оролцохыг уриалж буй.

 Нэр дэвшигчдийн хэн нь сонгогчдын 50+1 саналыг авч чадсан нь Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болно .

Харин дахин санал хураалтын дүнгээр нэр дэвшигчдийн хэн нь ч 50+1 хувийн саналаа авч чадахгүй тохиолдолд дахин сонгуулийг явуулна. Дахин сонгуулиар намууд шинэ нэр дэвшигчийг сонгож, сонгууль эхнээсээ эхэлнэ гэсэн үг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд энэ удаагийнх шиг дахин сонгууль явуулж байсан тохиолдол бүртгэгдээгүй юм. 

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

Top