Өнөөдрөс эхлэн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 07

Баяр наадмын үеэр Замын цагдаагийн албаныхан хэрхэн ажиллах талаар мэдээллээ. Хурлаар замын цагдаагийн байгууллага хүч нэмэгдүүлэн ажиллахын сацуу долдугаар сарын 7-ноос 16-ныг дуустал дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж мэдээлэв.

Мөн наадмын талбайд нэвтрэх авто машины долоон төрлийн зөвшөөрлийг өнгөрсөн жилүүдийн адил олгох бөгөөд маргаашнаас Мишээл, Оргил, Дүнжингаравв болон бусад нэг цэгийн үйлчилгээнүүдээс авах боломжтойг албаны эх сурвалж мэдээллээ.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

 

Top