Хоёр дахь удаагийн сонгуульд санал өгснийг баталгаажуулах цагаан хуудас олгохгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 07

Өнөөдөр Монгол Улс эв нэгдлийн бэлгэ тэмдэг, Төрийн тэргүүнээ сонгох чухал үе тохиогоод байна. Өнгөрөгч зургадугаар сарын 26-нд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгууль улсын хэмжээнд болсон боловч өрсөлдөгчдийн хэнийх нь ч авсан саналын хувь 50+ болж чадаагүй билээ. Сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар нэр дэвшин өрсөлдсөн юм. Улмаар саналаар тэргүүлсэн М.Энхболд, Х.Баттулга нарын дунд хоёр дахь санал хураалт явуулахаар болсон.

Дахин санал хураалтын хувьд нэгдэх санал хураалтаас ялгаатай нь санал өгснийг батлах цагаан хуудсыг иргэдэд өгөхгүй байгаа аж. Иргэд цагаан хуудас авъя гэсэн хүсэлт гаргаж байгаа боловч зохион байгуулагчид тайлбарласны үндсэн дээр ойлголцож байгаа юм. Одоогийн байдлаар хэсгийн хороодуудад саналын ирц харилцан адилгүй байгаа аж.  БГД-ын долдугаар хорооны 1617 санал авах байранд санал өгч байгаа иргэдийн ихэнх нь 30-46 насных болон 56 наснаас дээших насныхан байгаа юм.  Харин 18-26 насныхны идэвх муу байгаа аж. 

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top