Төрийн өндөрлөгүүд морин цагт саналаа өгнө

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 07

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох Хоёр дахь шатны санал хураалт орон даяар үргэлжилж байна. Өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 11.40 буюу морин цагт Монгол-Оросын III сургуульд байрлах санал авах байранд очиж саналаа өгнө.

Харин УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн байранд санал өгөх бол Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 12.00 цагт "Шинэ Монгол" дунд сургууиас урагшаа Номноо хотхонд байрлах 1731 дугаар хэсэг дээр санал өгөх аж.

Эх сурвалж: ZINDAA.MN

 

Top