Наадмын тасалбарыг өнөөдрөөс худалдаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 08

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тасалбарыг долдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”,“Драгон”, “Оргил” төв дэх салбаруудаар худалдаалж эхэллээ.

 Нийт борлуулах тасалбараас 3000 гаруй нь жуулчдад зориулсан бол үлдсэн 9000 гаруй тасалбарыг иргэдэд борлуулах аж. Тасалбарын үнэ  багцаасаа хамаараад 16-24 мянган төгрөг байна. 

 

Б.Алтжин

Top