Ниссан Европт 400 худалдааны цэг нээнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 08

Японы автомашин үйлдвэрлэгч Nissan фирм ирэх гурван жилд Европын холбооны орнуудад бараа бүтээгдэхүүнээ борлуулах худалдааны 400 цэг нээх төлөвлөгөөтэй байгаагаа зарлалаа. “Бидний эцсийн зорилго бол Европын хэрэглэгчдийг татсан Японы №1 брэнд болох явдал” гэж фирмийн Европын асуудал хариуцсан захирал Саймон Томас ярьжээ. Nissan сүүлийн үед бүтээгдэхүүнийхээ загварт ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд хоёрхон жилийн дотор 10 шинэ загвар гаргасан байна.  

 

С.Төгөлдөр

Top