Эцэг, эхийн утасны дугаар бичих бугуйвч хүүхдүүдэд зүүж өгнө

2017 оны 07 сарын 11

Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн алба хаагчид Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Сүхбаатарын талбай, Хүй долоо худаг зэрэг иргэд олноор цуглардаг газарт бага насны хүүхэд төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эх, асран хамгаалагчийн утасны дугаар бичих зориулалт бүхий бугуйвчийг хүүхдүүдэд зүүж өгнө.

Цагдаагийн алба хаагчид өнгөрсөн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр нийслэлийн хэмжээнд 282 төөрсөн хүүхдийг бүртгэлд авч эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч ажилласан.

Баяр ёслол, олон нийтийг хамарсан арга хэмжээний үед бага насны хүүхэд эцэг, эхээсээ төөрөх тохиолдол гардаг тул эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхэд төөрсөн, төөрсөн хүүхэд олсон тохиолдолд 102 тусгай дугаарын утсанд холбогдохыг зөвлөж байна.

No automatic alt text available.

No automatic alt text available.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top