Гэр хорооллын айлуудын газар цөмөрч эхэлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 18

Налайх дүүрэг дэх хууль бус нүүрс олборлолтын нөлөөгөөр айлуудын хашааны газар хагарч, цөмөрч эхэлсэн байна. Үүний улмаас айл гэр сүйдэх аюултай байгаа тул тэднийг нүүлгэж байгаа ажээ.

Өнгөрсөн сарын сүүлчээр Нарлагийн гудамжны нэг айлын хашаанд эсгий гэрийн буурины хэмжээтэй газар цөмөрсөн тухай сурвалжлан хүргэсэн билээ. Иймд дүүргийн удирдлагууд хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр Нарлагийн 24-25 дугаар гудамжны 15 айлыг даруйхан нүүлгэх шийдвэр гаргасан билээ.

1Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарах хүртэл хагарч, цөмөрсөн тэр хавийн газарт хөл хорио тогтоосон байгаа аж. Хууль бусаар нүүрс олборлогчын ухсан нүх айлуудын доогуур хэр их явсныг судлан тогтоохоор мэргэжлийн хүмүүс ажиллаж байна.  

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
...(106.102.1.12) 2017 оны 07 сарын 19

xaxa aluud dooguur uhaad yavsan hereguu aldag nohduud yuma ailuud ni ch oorsdoo uhsan gazar buusan baihda hen hendee l bga aytaihan zohitsuulah bh.

0  |  0
М(70.90.223.142) 2017 оны 07 сарын 19

Одоо нуурс ухахыг зогсоохгуи бол нэг л одор Налаих тэр чигээрээ,дээр нь Монгол улсын ганц томор зам газар доор орох баих шуу.

0  |  0
Top