Харилцаа сайтай орнууддаа ажиллах хүч гаргаж орлогоор нь улсын төсвөө бүрдүүлдэг Хойд Солонгос улс энэ удаа Монголыг онилжээ. Манай улсад Хойд Солонгосоос ажиллах хүч авдаг туршлага бий ч барилга, сүлжмэлийн үйлдвэрээр хязгаарлагдаж байсан. Тэгвэл энэ удаа уул уурхайн салбарт ажиллах хүч авч магадгүй байна. Өөрөөр хэлбэл хойд солонгосчуудын ажиллах салбар улам өргөжинө гэсэн үг юм.
Хойд Солонгосын эрх баригчид ажиллах хүчээ гадны улс орнуудад экспортлох ажлыг зохион байгуулах зорилго бүхий комиссыг албан ёсоор байгуулсан юм байна. Энэхүү комисс нь манай эрх баригчдад хандаж, манайхан ч нааштай хариу өгсөн бололтой. Radio Free Asia цахим сонинд энэ талаар мэдээлжээ. Тэд манай Барилга хот байгуулалтын яамны өндөр тушаалын эх сурвалжаас энэ талаар тодруулахыг “Солонгууд санал тавьсан нь үнэн. Уул уурхайн салбарт гадаад ажиллах хүч их байдаг. Тэднийг Хойд Солонгосын боловсон хүчнээр орлуулах боломжтой” гэсэн хариу өгсөн байна.
Монгол Улс 2008 онд БНАСАУ-аас ажиллах хүч анх импортолсноос хойш 2013 онд 5000 гаруй ажилчин авч байв. Харин түүнээс хойш эдийн засгийн байдал муудаж, нутаг буцаасаар өдгөө 1000 гаруй нь үлдэж хоцорсон. Гэхдээ уул уурхайн салбарт ажиллах хүч авбал энэ тоо эргээд нэмэгдэх боломжтой гэж Radio Free Asia онцлон тэмдэглэжээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 4 )
Монгол залуусаа өмнөд солонгос руу явуулаад хойл солонгосыг нь оруулж ирээд ажиллуулдаг нь нэг л гаж систем шиг санагдаад байгаамдаа хойдууд ч ажилсаг нь үнэн юм байналээ шоргоолж л гэсэн үг гэхдээ бидэндээ тиймэрхүү цалин өгвөл бас л хийнэ шдээ даанч биднээсээ хасч л мэднэ
hunii sainiig tanin baij
Zuv.solongosuudig l avah heregtei.hujaa nar hereg baihgui.
NUB KHORIG TAWICHIKHAAD BAYKHAD YAJI BOLOKH WE DEE