Үс засуулбал өлзийтэй сайн

2017 оны 07 сарын 20

ЗУНЫ ДУНД УЛААН МОРЬ САР НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР БИЧ ӨДӨР

  • Аргын тооллын: 2017.7.20, Пүрэв гараг
  • Билгийн тооллын: Шинийн 27
  • Наран ургах шингэх: 05.14-20.42
  • Үс засуулбал: Өлзийтэй сайн
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top